СПОРТ

М.Дөлгөөн сүүлчийн тойрогт ялбал Азийн аварга болно

Чөлөөт бөхийн 2021 оны насанд хүрэгчдийн Азийн АШТ өнөөдөр Казахстан улсад үргэлжилж байна.

Тус тэмцээнд оролцож буй Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнийг ЭНД дарж сонирхоно уу.

Азийн АШТ-д өнөөдөр Монголоос 50 кг-д Нандинцэцэгийн Анударь, 55 кг-д Мөнхболдын Дөлгөөн, 59 кг-д Баатаржавын Шоовдор, 68 кг-д Энхсайханы Дэлгэрмаа, 76 кг-д Найгалсүрэнгийн Загардулам нар барилдаж байна.

Эмэгтэйчүүдийн 55 кг-д барилдаж буй М.Дөлгөөн хоёрдугаар тойрогт Казахстаны бөх Айша Уалишаныг цэвэр яллаа.

Энэ жинд дөрвөн бөх тойргоор барилдаж буй. Одоо сүүлчийн тойрогт БНСУ-ын бөх Ким Хьон Жог ялбал алтан медалийн болзол хангана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button