СПОРТ
Азийн АШТ: Г.Отгонжаргал эхний тойрогт ялагдлаа

Чөлөөт бөхийн 2021 оны насанд хүрэгчдийн Азийн АШТ Казахстан улсад үргэлжилж байна.
Тэмцээний эхний өдөр Монголын таван бөх барилдсанаас М.Дөлгөөн алт, Б.Шоовдор, Э.Дэлгэрмаа нар мөнгөн медаль хүртсэн.
Өнөөдөр Азийн АШТ-ий дэвжээнд Монголоос 53 кг-д Ганбаатарын Отгонжаргал, 57 к кг-д Алтанцэцэгийн Батцэцэг, 62 кг-д Хүрэлхүүгийн Болортуяа, 65 кг-д Зоригтын Болортунгалаг, 72 кг-д Энхбаярын Цэвэгмэд нар барилдана.
Эмэгтэйчүүдийн 53 кг-д барилдаж буй армийн дэлхийн аварга, ОУХМ Г.Отгонжаргал эхний тойрогт ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга, Энэтхэгийн бөх Форгатад 11:0-ээр ялагдлаа.
Тэрбээр дараагийн тойрогт Тайванийн бөх Мэн Суан Ситэй барилдана.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.