СПОРТ
Азийн АШТ: Х.Болортуяа хагас шигшээд шалгарч, А.Батцэцэг ялагдлаа

Чөлөөт бөхийн 2021 оны насанд хүрэгчдийн Азийн АШТ Казахстан улсад үргэлжилж байна.
Тэмцээний эхний өдөр Монголын таван бөх барилдсанаас М.Дөлгөөн алт, Б.Шоовдор, Э.Дэлгэрмаа нар мөнгөн медаль хүртсэн.
Өнөөдөр Азийн АШТ-ий дэвжээнд Монголоос 53 кг-д Ганбаатарын Отгонжаргал, 57 к кг-д Алтанцэцэгийн Батцэцэг, 62 кг-д Хүрэлхүүгийн Болортуяа, 65 кг-д Зоригтын Болортунгалаг, 72 кг-д Энхбаярын Цэвэгмэд нар барилдаж байна.
Эмэгтэйчүүдийн 62 кг-д Азийн АШТ-мөнгөн медальт, ОУХМ Х.Болортуяа Шри Ланкийн Веерабаху Мудиансела, Узбекистаны Рушана Абдирасулова нарыг цэвэр ялж, хэсгийн аварга боллоо.

Харин эхний хоёр тойрогт ялаад байсан, ОУХМ А.Батцэцэг Энэтхэгийн бөхөд дийлдэв. Ингэснээр хэсгээсээ хоёрдугаар байраар гарлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.