СПОРТ
З.Болортунгалаг олимпийн медальт Сакши Маликийг цэвэр ялж, Азийн аварга боллоо

Чөлөөт бөхийн 2021 оны насанд хүрэгчдийн Азийн АШТ Казахстан улсад үргэлжилж байна.
Тэмцээний эхний өдөр Монголын таван бөх барилдсанаас М.Дөлгөөн алт, Б.Шоовдор, Э.Дэлгэрмаа нар мөнгөн медаль хүртсэн.
Өнөөдөр Азийн АШТ-ий дэвжээнд Монголын таван бөх барилдсанаас одоогоор эмэгтэйчүүдийн 57 кг-д Азийн АШТ-ий хошой мөнгөн медальт, ОУХМ А.Батцэцэг, 62 кг-д Азийн АШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Х.Болортуяа нар мөнгөн медаль хүртсэн.

Тэдний амжилтыг эмэгтэйчүүдийн 65 кг-д Азийн АШТ-ий гурван хүрэл медальт, ОУХМ Зоригтын Болортунгалаг үргэлжлүүлэв. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд “Рио-2016” олимпийн хүрэл медальт, Энэтхэгийн бөх Сакши Маликийг цэвэр ялж, алтан медаль хүртлээ.
Ингэснээр Азийн АШТ-ээс дөрөв дэх медалиа хүртэн, Азийн аварга боллоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.