ТАНИЛЦ: Ерөнхийлөгчийн МАН-ыг тараах үндэслэл болгон зарласан хуулийн заалтууд

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн ордноос мэдэгдэл хийж, МАН-ыг тараах захирамжийг УДШ-д хүргүүлж буй тухайгаа зарлаад байна. Ингэхдээ холбогдох хуулийн зүйл, заалтуудыг үндэслэл болгож буйгаа дурдсан.
Ингэхдээ МАН-ыг цэрэгжсэн үйл ажиллагаа явуулахаар ажиллаж буй, цаашлаад ҮАБЗ-ийн хоёр гишүүн МАН-ын нөлөөллөөс ангид үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон гэдэг үйл явдлуудыг онцолсон. Улс төрийн намын тухай хуулиар намын улсын бүртгэлээс хасах тухай шийдвэрийг Улсын дээд шүүх гаргадаг.
Ерөнхийлөгчийн МАН-ыг тараах үндэслэл болгон дурдсан хуулийн заалтуудыг танилцуулж байна.
ҮНДСЭН ХУУЛЬД:
Гуравдугаар зүйл.
1.Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.
2.Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно.
Арван зургадугаар зүйл.
10/нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. Нам, олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ. Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно. Төрийн зарим төрлийн албан хаагчийн намын гишүүнийг түдгэлзүүлж болно;
Арван есдүгээр зүйл.
1.Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.
Гучдугаар зүйл.
1.Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн.
Гучин хоёрдугаар зүйл.
2.Ерөнхийлөгч сонгогдсоноосоо хойш гуч хоногийн дотор “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн Улсын Их Хуралд тангараг өргөнө.
Гучин гуравдугаар зүйлийн нэг дэх хэсэг.
10/Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх;
Гучин гурав дугаар зүйлийн хоёр дахь хэсэг.
Ерөнхийлөгч Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч байна.
Далдугаар зүйл.
1.Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.
УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛЬД:
Дөрөвдүгээр зүйл.
4.2.Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, олон түмнийг үймүүлэх, айлган сүрдүүлэх, аллага, хядлага үйлдэх, яс үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулах зорилгоор, түүнчлэн шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист нам байгуулахыг хориглоно.
ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД:
Гуравдугаар зүйл.
3.1.“Үндэсний аюулгүй байдал” гэж /цаашид “үндэсний аюулгүй байдал” гэнэ/ Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл баталгаатай хангагдсан байдлыг хэлнэ.
3.2.“Үндэсний язгуур ашиг сонирхол”-д Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнох, үндэсний эв нэгдэл, хүний эрх, эрх чөлөө баталгаатай хангагдсан байдал, эдийн засгийн тогтвортой, экологийн тэнцвэрт хөгжил багтана.
3.3.“Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа” гэж Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалан бэхжүүлэх тал бүрийн баталгаа бий болгоход чиглэсэн төрийн бодлогыг байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэнээс хэрэгжүүлж буй арга хэмжээг хэлнэ.
3.4.Үндэсний аюулгүй байдал нь дараахь бүрэлдэхүүн хэсэгтэй байна:
3.4.1.Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдал;
3.4.2.нийгэм-төрийн байгууллын аюулгүй байдал;
3.4.3.иргэдийн эрх, эрх чөлөөний аюулгүй байдал;
3.4.4.эдийн засгийн аюулгүй байдал;
3.4.5.шинжлэх ухаан, технологийн аюулгүй байдал;
3.4.6.мэдээллийн аюулгүй байдал;
3.4.7.монгол соёл иргэншлийн аюулгүй байдал;
3.4.8.хүн ам, удмын сангийн аюулгүй байдал;
3.4.9.экологийн аюулгүй байдал.
3.4.10.хүнсний аюулгүй байдал.
Дөрөвдүгээр зүйл.
4.1.Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд дараахь үндсэн зарчмыг баримтална:
4.1.1.улс, үндэснийхээ язгуур ашиг сонирхлыг эрхэмлэх;
4.1.2.хүний эрх, эрх чөлөөг хамгаалах;
4.1.3.хууль дээдлэх;
4.1.4.нэгдмэл, харилцан уялдуулан зохицуулагдсан байх;
4.1.5.шуурхай, тасралтгүй байх;
4.1.6.бодит мэдээлэлд үндэслэх;
4.1.7.төрийн байгууллага, иргэд харилцан хариуцлага хүлээх;
4.1.8.үндэсний эв нэгдлийг эрхэмлэх;
4.1.9.нээлттэй байх.
Зургадугаар зүйл.
6.1.Үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоо нь Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, түүний тэргүүлсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/, Засгийн газар, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй төрийн байгууллага, орон нутгийн өөрөө удирдах байгууллага болон холбогдох албан тушаалтнаас бүрдэнэ.
6.2.Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагууд, нутгийн өөрөө удирдах байгууллагууд нь үндэсний аюулгүй байдлыг хангах зорилтыг Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн, тус тусын бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх үүрэгтэй.
6.3.Улс төрийн нам, эвсэл, төрийн бус байгууллага, Монгол Улсын иргэн үндэсний аюулгүй байдлыг хангах талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцоно.
Наймдугаар зүйл.
8.2.Монгол Улсын Ерөнхийлөгч нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг ерөнхий удирдлагаар хангаж, үндэсний аюулгүй байдлыг хангах асуудлаар холбогдох байгууллагуудын ажилтай танилцаж, чиглэл өгнө.
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛД:
3.3 дахь хэсэг.
3.3.1.Үндсэн хуульт байгууллыг бататган бэхжүүлэх
3.3.1.1.Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон төрийн удирдлагын болон байгууламжийн хэлбэр, төрийн эрх мэдлийн хуваарилалт, ардчилал, эрх зүйт ёс, үндэсний эв нэгдлийг хангах зарчмыг тууштай хэрэгжүүлнэ.
3.3.1.2.Нутаг дэвсгэрийн хуваарь, сонгуулийн тогтолцоог үндэсний нийтлэг ашиг сонирхол, улс үндэсний нэгдмэл хөгжлийн зорилгод нийцүүлнэ.
3.3.1.3.Төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус аргаар авахыг завдсан аливаа оролдлоготой шийдвэртэй тэмцэнэ. Энэ чиглэлд иргэний сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулж, сонгууль хараат бусаар явагдах нөхцөлийг хангана.
3.3.1.4.Гадаадын аливаа хүчний зүгээс Монгол Улсын сонгуулийн үр дүнд нөлөөлөх оролдлого гаргахаас сэргийлэх, илрүүлж таслан зогсоох эрх зүй, зохион байгуулалтын үндсийг бэхжүүлнэ.
3.3.1.5.Хүний эрх, эрх чөлөөг хангах үндэсний тогтолцоог бэхжүүлж, энэ чиглэлд институц хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулна.
3.3.1.6.Хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийн байгууллагын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангана.
3.3.1.7.Иргэн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх үзэл санааг дээдэлсэн хараат бус, хариуцлагатай шүүхийг төлөвшүүлнэ. Шүүгчийн хараат бус байдлыг бэхжүүлэх эдийн засгийн баталгаа бий болгоно.
3.3.3.Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх
3.3.3.1.Нийгмийн ёс суртахуун, сэтгэл зүйн төлөвшил, үнэт зүйлсийн нэгдмэл байдлыг хангах нь үндэсний аюулгүй байдал, эв нэгдэл, зөвшилцлийг хангах суурь болно.
3.3.3.2.Эх орон, үндэс угсаа, ололт дэвшлээрээ бахархах, үндэсний ашиг сонирхол, ёс зүй, хууль, төрт ёсны үзлийг дээдлэх үнэт зүйл бүхий нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэх бодлогыг төр, иргэн, хэвлэл мэдээллийн салбар хамтран хэрэгжүүлнэ.
3.3.3.3.Үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшлийн баталгаа болсон үндэсний эв нэгдэл, нийгмийн зөвшилцлийг бэхжүүлж, улс орон, нийгмийг хагалан бутаргах, дотоодын зөрчил, тэмцэлд хүргэх аливаа үйл явдлаас урьдчилан сэргийлнэ.
3.3.3.4.Иргэдийг үндэс угсаа, шашин шүтлэг, үзэл бодлоор ялгаварлан гадуурхах, нутгархах үзлийг дэврээх, энэ шалтгаанаар хүний эрх, эрх чөлөөг зөрчих, улмаар үндэсний эв нэгдлийг сарниулж, дотоодын тогтворгүй байдалд хүргэж болох илрэлтэй хатуу тэмцэл хийнэ.
3.3.3.5.Төв, орон нутгийн бүх түвшинд үндэсний нийтлэг ашиг сонирхол, төрийн бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг дээдэлнэ. Монгол Улсын нутаг дэвсгэрт төрийн албан хэргийг монгол хэлээр хөтлөн явуулна.
3.3.4.Нийгмийн тогтвортой байдал
3.3.4.1.Ардчилсан тогтолцооны тулгуур болох улс төрийн намуудын төлөвшил, дотоод ардчиллыг дэмжиж, улс үндэстэн хийгээд нийгмийн өмнө хүлээх үүрэг, хариуцлагыг нь өндөржүүлнэ. Үндэсний язгуур эрх ашгийн үүднээс улс төрийн намын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, зөвшилцөлд хүрэх механизмыг хөгжүүлнэ.
3.3.4.2.Төрийн бодлого боловсруулах, төрд хяналт тавихад төрийн бус байгууллагын тэгш оролцоо, зөвшилцлийг хангах замаар иргэний нийгмийн төлөвшлийг дэмжинэ. Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжсэн эрх зүйн орчныг бүрдүүлж, төр-иргэний нийгмийн хамтын ажиллагааны бүтээлч арга, хэлбэрүүдийг хөгжүүлнэ.
3.3.4.3.Хэвлэл мэдээллийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлж, хариуцлагатай, мэргэшсэн сэтгүүл зүй, сэтгүүлчийн ёс зүйн хэм хэмжээг төлөвшүүлж, нийгмийн тогтвортой байдлыг хангана.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эр хүн . Эр хүн зорьсондоо эмээлт морь харайсандаа. Монголчуудыг минь мөнх тэнгэр ивээг. Ардчиллыг бүрэн төгс ялт�##� шударга ёс тогттол тэмцэх хүч чад�##� зориг зүрх иргэдэд минь байгаа гэж итгэнэ. 100 жил хэний ч зүрхэлж хэлээгүй үгийг Х. Баттулга хэллээдээ. Бүр улс даяар чанга хэлсээн. Үүнийг сонсох гэж олон хөгшчүүл өдийг хүртэл амьд явсан байхаа. Одоогийн Ман хэзээ ч монголчуудын хүсэл зоригоор боссон нам байгаагүйг иргэд мэднэ. Одоогийн МАН бол гадныхны байгуулсан тогдоомын нам. МАН тарв�##� тэдний гарт амь үрэгдсэн гуйланч болсон монголчуудын минь тэр дотроо �##�тан ургийнхны минь сүнс амирлаж Монгол эх нутагт минь амар амг�##�ан сайн цаг морилон ирэх буйзаа. МАН өөрөө тарах хэрэгтэй. Тэнд ч шударга хүмүүс байдаг гэдэгт итгэж байна. Шударгаар шинээр яг өөрсдийн хүслээр намаа байгуулаад явах з�##�уус байгаа гэдэгт итгэж байна
Командлагч гэдгээ ишилж яг яах гэж бгаам бол??? Эв нэгдлийг илэрхийлэгч гэдэг за�##�т ишлээд хаг�##�ан бутаргаад байх... Ойр тойрныхон нь энэндээ зөвлөдөггүй юм байх даа
Erunhiilugchuu demjeed noirnoosoo sertsgee ard tumeen bostsgooe.odoo l hudluj uls ornoo avrahgui bol bolhoo bailaa
Ene hunch Iim hund tsag ued irgediin ev negdluug hangaj yaval ene tsar tahliig davah talaar anhaarhiin orond uuriiguu l yaval dahin 6 jil bidnii deer sandailj erh yamba bodhoos uur yum bodoh uhaan c h alaga OO ter heden hugs huulgiig end tend jagsaagaad yah gej baigaa yum bol hyylitai uls yum bol hycheer taraaj sylgyi baidliig hangyylah heregtei sh dee yun tuluu ONTSbaidal zarlasan bilee
МАН, МАХН АЛЬ АЛИНЫГ ТАРААХ ЁСТОЙ
100 жил гэж дарвайж мөнгө үрэрээс өмнө тараахгүй
МАН-ЫГ ИНГЭЭД БУТ АВЧИХ ЭР ХҮН МОНГОЛД БАЙХГҮЙ Л БАЙЛАА. ХЭТ ДАВРАГЧ, ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИД, ДЭЭРЭМЧИД, КОНЦЕССЧИД, ЖДҮЧИД, БАНК ДАМПУУРУУЛАГЧИД, НДААТГАЛЫН МӨНГӨ ИДЭГЧИД, КОРОНОГИЙН МӨНГӨӨР СОНГУУЛЬ ХИЙГЧИД, ХАР МАШИНААР ХУУЛЬ БУСААР ТӨРИЙН ЭРХ МЭДЛИЙГ ХУЛГАЙЛАГЧИД, АЛЛАГА ХЯДЛАГА ХИЙГЧИД, АТГ, ШҮҮХ, ЦАГДАА, УОК, ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН ГЭЭД ДАМПУУРААГҮЙ САЛБАР ҮЛДСЭНГҮЙ. ЭДИЙН ЗАСГИЙГ ЭЛГЭЭР ХЭВТҮҮЛЭГЧИД, ИРГЭНИЙ ХӨДӨЛМӨРЛӨХ, ҮГЭЭ ХЭЛЭХ, АМЬД ЯВАХ БҮХ ЭРХИЙГ БООМИЛОГЧИД ГЭЭД СҮҮЛДЭЭ БҮР БӨГС БӨӨРНИЙ ЯНКАНАА ХҮРТЭЛ ТӨРИЙН ХАМГААЛАЛТАНД АВЧ АРД ТҮМНИЙ ЭГДҮҮЦЛИЙГ ХҮРГЭЛЭЭ. ИЧЭЭЧ, ТАРААХ ХЭРЭГТЭЙ. ТА НАРЫН ХҮЧИРХИЙЛЭЛ, ХУУРАН МЭХЛЭЛТ, ДАРАНГУЙЛАЛД МОНГОЛ ОРОН СӨХӨРЛӨӨ.
Мянмарын араас орох нь дээ, гүэ мөн өөдгүй шун�##�тай хүн шүү, буусных нь дараа өөрийг нь тарааж хөрөнгийг нь тарааж улсын орлого болговол зохино, аан бас хилийн хориг тавих хэрэгтэй шүү