Ж.Ичинхорлоо: Дүүг минь буудаж алчхаад, “Заставынхныг бүгдийг нь шүршиж ална” гэж ярьсан байсан

Хоёр цэрэг даргыгаа буудаж хөнөөсөн хэрэг сүүлийн хэдэн өдрийн дуулиануудад дарагдаж, замхрах тийшээ хандав. Говь-Алтай аймгийн Алтай сумын Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн Баянтоорой заставын хугацаат цэргийн алба хаагчид дөрөвдүгээр сарын 8-ны 18:00 цагийн үед харуулын даргаа хөнөөгөөд зугтсан. Улмаар гурван хоногийн дараа уух усгүй, идэх хоолгүй болсон байхад нь уулын орой дээрээс олсон. Ингэхдээ буун дуу гаргахгүй, эрсдэл гаргахгүй хэмээн аав ээжийг нь Ховд аймгаас авч ирж, урдаас нь явуулж тайвшруулж байж баривчилсан байдаг. Тэдний хэргийг Говь-Алтай аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж буй бөгөөд хэргийг тэнд нь шийдвэрлэх юм.
Даргаа буудсан цэрэг болох байлдагч Х-ийн ар гэрийхэн хүүгээ өмөөрч, “дарамт шахалтаас болж хүний аминд хүрлээ” гэх мэдээллийг олон хэвлэлд өгсөн. Тиймээс бид тэнцвэрт мэдээлэл хүргэх үүднээс харамсалтайгаар амиа алдсан харуулын дарга З.Гэрэлт-Одын төрсөн эгч Ж.Ичинхорлоотой ярилцсанаа хүргэж байна.
-ДАРГЫГАА БУУДАЖ АЛЧХААД, ХИЙСЭН ХООЛЫГ НЬ ИДЧХЭЭД, ХОЛБОО ХЭРЭГСЛЭЭ ЭВДЭЭД ЗУГТСАН БАЙСАН-
-Талийгаачийн ажил явдал болоод арваад хонож байгаа юм байна. Таныг бас хэргийн газар нь очиж үзсэн гэж сонссон. Тухайн үед юу болсон талаар танд тодорхой мэдээлэл байна уу?
-Маш аймаар байсан. Мал нядалгаа хийсэн юм шиг. Дүүг маань гурван удаа буудсан байсан. Баруун гарын шууны ясанд, зүүн талын шуунд, гурав дахь нь хөхний дээгүүр буудсан байсан. Яаж бодохоороо хүнийг тэгж буудаж чадаж байна аа. Арай л дэндүү. Нас барсан газар нь сүү сааль өргөх гээд очсон. Харуулынх нь байр уулын бэлд байгаа юм. Урд талд нь буу шалгадаг газар байна. Тэр буу шалгадаг газрынхаа хажууд буудуулсан байна билээ.
Буудсан хоёр цэрэг нь харуулд гарчхаад бууж ирж байсан юм билээ. Манай талийгаач үлдсэн хоёр цэрэгтэйгээ хоолыг нь хийгээд байж байсан гэсэн. Тэр хоёр гадна ирээд нөгөө хоёр цэрэгтээ “Даргыг дуудаад гаргаад ир” гэж хэлсэн байна билээ. Та хоёр өөрөө холдож байгаарай гэж хэлсэн гэсэн. Тэгээд талийгаач гараад дөхөөд очиж байтал нь буудчихсан гэсэн. Манай дүүд ямар ч зэвсэг байгаагүй. Хоол хийгээд сууж байсан хүн шүү дээ.
-Талийгаачийг өөрөө буу бариад “ална” гэж хэлээд ирэхээр нь айсандаа буудсан гэж тухайн цэргүүд ар гэрийхэндээ хэлсэн байсан?
-Худлаа ярьж байхгүй юу. Миний дүү хоол хийгэд сууж байсан. Тухайн хоёр цэргийг дуудаж байна гэхээр нь юу ч саналгүй гарч очоод буудуулсан байна билээ. Буудсан хоёр нөхөр хүн алчхаад, хийж байсан хоолыг нь идэж аваад нөгөө хоёр цэргээ дарамталж хамаг холбооны хэрэгслийг нь эвдлүүлээд холбоогүй болгож хаясан байгаа юм. Ингээд талийгаачийн утсаар гэрийнхэн рүүгээ залгаад “би та нартай уулзаж чадахгүй болж байх шиг байна” гэсэн утгатай зүйл ярьсан гэнэ. Тэгээд нөгөө хоёр цэргээ дарамталж, тэнд байсан мотоциклд бензин хий гэсэн байна. Тэр хоёр нь бензин биш ус хийчхээд зугтаасан. Тэгээд тэр хоёр 25 км зайтай газар гүйж очиж, заставынхандаа хэл дуулгасан байна. Яагаад тэгтлээ айж, зугтаж мэдээлэл өгсөн бэ гэхээр тэр алуурчин цэргүүд “Заставынхныг бүгдийг нь очиж ална аа. Шүршинэ” гээд бүр шийдчихсэн ярьж байсан гэж байгаа юм. Манай талийгаачийн сумны сефны түлхүүрийг нь аваад тэндээс нь байлдааны хамаг сумыг нь аваад зугтсан нөхдүүд юм билээ.
-МАЛЧИН АЙЛД ОРООД “АМИНДАА ХАЙРТАЙ БОЛ ХООЛ УНД ХИЙЖ, МАШИНАА ӨГ” ГЭЖ СҮРДҮҮЛСЭН БАЙСАН-
-Замаасаа малчин айлаас мотоцикл дээрэмдсэн гэж байсан. Тэр айлд ямар нэг аюул учруулаагүй байна уу?
-Тэгээд мотоциклын банк руу ус хийчихсэн юм чинь асахгүй болохоор зугтсан байгаа юм. Шөнөжин яваад өглөөгүүр тэр хөгшин настай малчин айлд орсон байна. Тэгээд “Аминдаа хайртай бол идэж уух зүйл хийж өг, машинаа өг” гэж хэлээд сүрдүүлсэн байсан. Хөгшин нь эд нар оргож яваа цэргүүд нь тодорхой байна гэж мэдээд машин эвдэрсэн гэж хэлэхэд тэгвэл мотоциклоо өг гэж хэлээд хоол унд хийлгэж аваад мотоциклийг нь унаад явсан байсан. Тэгээд бензин нь дууссан юм уу унаагаа хаяад уул руу зугтсан хоёр юм билээ. Манай Ховдоос Алтай сум руу явах хүртэл 800 км байдаг. Коронагийн шинжилгээ энэ тэр гэсээр бид тэр хоёрыг бүр барьсаны дараа Алтай суманд очсон.
-Хажууд нь байсан хоёр цэрэг бол юу болсныг нүдээр харсан гэрчүүд юм байна тийм үү?
-Тэр хоёр ёстой жинхэнэ нүдээр харсан гэрч. Ажил явдал дээр нь байж байхад тэнд яригдаж байсан. Зөв бурууг нь сайн мэдэхгүй юм. Тэр хоёр цэрэг тэгж гүйж ирж мэдээ өгөөгүй бол манай заставынхан тэр чигээрээ алуулах байсан гэж тэр заставын хүн ярьж байсан. Тэгэхээр айхтар хүүхдүүд байсан байгаа юм.
-Талийгаачийг буудсан цэргүүд зан ааш, характерын хувьд ямархуу хүүхдүүд байсан юм бол. Сонссон уу?
-Хүнтэй айвуу тайвуу ярьчихдаг тийм хүүхдүүд биш. Яг буудсан Чандмань сумын нөхөр бол яавал ч яачихаар, хэнэггүй нөхөр гэсэн. Нөгөөх нь хүн хаашаа л гэнэ дагаад салбайдаад байдаг хүн байдаг даа. Хүний үгэнд оромтгой хүүхэд байсан гэж хоорондоо ярьцгааж байна билээ.

-МИНИЙ ДҮҮ 11 ЖИЛ ХАРУУЛЫН ДАРГА ХИЙХДЭЭ ХҮНИЙ ХҮҮХДЭД ШАНАА ӨГЧ ҮЗЭЭГҮЙ-
-Талийгаачийн хувьд цэргийн ангид олон жил ажиллаж байсан юм билээ. Цэргүүдээ дэглэдэг, зоддог асуудал гаргаж байсан уу?
-Застав нь ч тэр, хамт ажилладаг хүмүүс нь ч тэр хэлдэг. Миний дүү 11 жил харуулын дарга хийхдээ нэг ч удаа хүний хүүхэд зодож, шанаа өгсөн гэсэн асуудал гарч байгаагүй. Манай дарга нар дотроо хамгийн зөөлөн, цэргүүддээ аав ээж шиг ханддаг байсан гэж байсан. Минй дүү өөрөө өнчин өрөөсөн өссөн учраас хүн дарамтлахаас илүү харин ч өр зөөлөн ханддаг хүүхэд байсан. Минй дүүд ёстой муухай ааш зан байгаагүй. Өөрөө л дээрэлхүүлж байсан байх. Миний дүүг 12-той байхад ээж нас барсан юм. Би ээжийнхээ эгчид өргүүлээд тэнд хүн болсон хүн. Тэгээд ээжийг нас барахад миний өссөн эгч дээр ирж бид хоёр хамт өссөн юм. Ёстой нэг инээгээд тачигнаад явж байдаг цайлган хүүхэд байсан. Хүн уйлж байхад инээлгэдэг. Цэрэгт явахад нь нөхөр бид хоёр хоёулаа гаргаж өгч байлаа. Цэрэгт оччихоод цэргийн амьдрал гоё байна эндээ үллдэг юм бил үү гэхээр нь өөрөө мэд гэж хэлж байсан. Тэгээд үлдэхээр шийдлээ гээд тэр чигээрээ ажилтан нь болоод 11 жил ажилласан. Ёстой цэргийн газраас бүх амьдралаа босгож, эхнэртэй болж, гурван хүүхдийн аав болсон. Дөнгөж 34-хөн настай. Ид хийж бүтээх насандаа ингэж хүний гарт үрэгдлээ.
-Тухайн цэргүүд яагаад тэгж хүн буудах сэдэл төрсөн юм бол. Нөгөө хоёр цэрэг нь энэ талаар юм ярьсан болов уу?
-Тэр хоёр оргоё гэж ярьсан гэсэн. Тэгээд нөгөө хоёрыгоо хамт оргоё гэхэд нөгөө хоёр нь үгүй гэсэн юм шиг байна. Дөрвүүлээ хамт зургаан сар алба хааж байсан цэргүүд. Та хоёрыг яах ч үгүй. Даргыг дуудаад гаргаад ир. Хол байж бай гэсэн гэж байгаа юм.
-Тэгээд даргыгаа дуудахдаа нөгөө хоёр цэрэг нь “таныг буудах гэж байна” гэж яагаад хэлээгүй юм бол?
-Харин хэлээгүй юм уу. Эсвэл хэлвэл ална шүү гэсэн ч юм уу. Дарамталсан ч юм уу. Эсвэл арай ч алчихна гэж бодоогүй юм болов уу. Бүү мэд. Тэр цэргийг миний дүү бараг танихгүй шахам байсан юм билээ. Харуулын дарга нар ээлж ээлжээрээ дөрөв, дөрвөн цэрэг аваад харуулд гардаг юм байна. Миний дүү тухайн бууддаг цэрэгтэй хамт харуулд гараад дөрөв хонож байсан юм билээ.
-Тэгэхээр ганц танай дүүд өш санасан зүйл биш, заставаар нь буудах төлөвлөгөөтэй байжээ?
-Тийм юм шиг байна билээ. Бүгдийг нь ална, буулгана гэж ярьсан гэсэн.
-ДУНД ОХИН НЬ “МИНИЙ ААВ БАЙХГҮЙ БОЛЧИХСОН” ГЭЭД НАМАЙГ ТЭВЭРЧ АВААД УЙЛСАН-
-Талийгаач эхнэр, гурван хүүхэдтэй байсан юм билээ. Гэр бүл нь одоо ямар байдалтай байна вэ?
-Том нь 10, дундах нь 6, бага нь 2 настай. Том нь хүү. Бага хоёр нь охин юм. Эхнэр нь Чандмань сумынх. Тухайн үед хэргийн газарт бас очсон байна билээ. Тэгээд тэндээ ухаан алдаж унаад, маргааш нь бид нарыг очиход танихтай үгүйтэй байсан. Даралт нь ихсээд түргэн дуудаад хэцүүхэн байсан. Дунд охин нь уйлаад “Аниа миний аав байхгүй болчихсон” гээд намайг ирж тэвэрч аваад ёстой хэцүү. Би ганцхан эгч нь юм шүү дээ.
-Ажил явдалд нь цэргийн анги, Хил хамгаалах ерөнхий газраас хүн очсон уу?
-Цэргийн ангиас нь 30-аад хүн ирж ажилд явдалд нь оролцсон. Машин тэргээрээ тусалсан. Хил хамгаалах ерөнхий газрын хүмүүс биднийг Чандмань суманд очиход хүлээж авч уулзсан.
-Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан. Нөхөн олговор олгох талаар ярьсан уу?
-Ажлаа хийж яваад өнгөрсөн учраас олгогдох ёстой хэмжээгээр нь нөхөн олговор олгоно гэж хэлсэн. Танай талийгаач манай урдаа барьдаг, оюунлаг хүн байсан гэж хэлсэн.
-АЛУУРЧИН ЦЭРГҮҮДИЙН АР ГЭРИЙХЭН ХОЛБОО БАРИХ НЬ БҮҮ ХЭЛ МИНИЙ ДҮҮГ БУРУУТГАСАН БАЙНА-
-Буудсан хоёр цэргийн ар гэрийнхэн та бүхэнтэй холбоо барьсан уу?
-Байхгүй. Холбоо барих нь битгий хэл миний дүүг хороо цэрэг зодож нүддэг байсан, аргагүй байдалд оруулсан гэж алуурчин хүүхдээ өмөөрсөн байна билээ.
-Та бүхэн өмгөөлөгч хөлсөлсөн гэсэн үү?
-Тэгсэн. Ховд аймгаас хөлсөлсөн. Одоо коронавирус гэд хөл хорьчихсон учраас хаашаа ч гарч чадахгүй байна. Хөл хорио дуусахаар ёстой эцсийг нь хүртэл явна. Хүн алж, эх орноосоо урвасан хүмүүст ямар шийтгэл өгдөг юм тэр шийтгэлийг нь өгүүлнэ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ардчилал хүний эрхээр өлгийдүүлж бойжуулсан монгол залуус гэж энэ хоёр алуурчинг хэлнэ.
Нулимс гарчихлаа.Иш тэр гурван нялх хүүхэд
Коммунизмаас үлдсэн үзэгдэл.1990 оноос өмнө 3 жилийн цэрэг байхад иймэрхүү үзэгдэл зөндөө байсан байсаар ч ирсэн.Харин ардчилал ил тодын үед бүрэн мэдээлэгддэг болжээ
Цэргийн хүүгээ өмөөрөөд байгаа эцэг эхээр нь 3 нялх хүүхдийн тэтгэмжийг 18 нас хүртэл нь төлүүл
Бүүр хэллэгтэй тэ. Шанаа өгөх. Шанаа өгнө гэж яадын бээ
2 цэргийг өмөөрөх гэсэнгүй. Гэадээ энэ эгч хажууд нь бсан юм шиг ярьж бн. Хоол хийж бсан хүн шүү дээ нтр гд л. Мэдээж хүнээ алдах хэцүү. Гэхдээ эгчийн чрьж бгаа нэг л авцалдаагүй санагдлаа,уучлаарай.
ямар ч үед хүний амь бүрэлгэж, 3 хүүхэд өнчрүүлсэн хүмүүсийн буруу. Шүүх зохих ял шийтгэлийг нь өгнө гэж найдаж байна. Харин гэмтнүүдийн ар гэр сошиалаар үхсэн хүнийг буруутгаад алуурчин хүүхдүүдээ өмөөрөөд сошиалаар элдэв юм, ярилцлага өгөөд байх нь үнэхээр зохисгүй байна. эр нөхрөө, аавыгаа, дүүгээ алдсан хүмүүсийг сэтгэл санаагаар нь дахиад алаад байна.
Xun deerelxdeg daramtaldag degledeg yumnuudad ingej l xariug ni barix xeregtei
Одоо нээх зөв зүгээр байхад нь буулцан юм шиг юм ярьхаа блоь боль Хоолыг нь хийгээд сууж байсан нэн тэр
Тэр буудсан цэргийг шүүгээд ч хэрэггүй бүх насаар нь хорих хэрэгтэя
Эгч нь цуг хоол хийж байсан байхаа, цуг байсан юм шиг л ярьж байна
Yu bolsoniig ni medehgui bj hudal unen tserguudin zow gj tuilshraad ter humuus ymar humuus gdgiig ta nar medehgui shdee
Хоол хииж бсан ч гэх шиг, ганц шанаадаж үзээгүй ч гэх шиг. Хүнээ өмөөрч болноо, гэхдээ худлаа ярихаа больчих. Цэргиин хурган дарга л байтлаа өөрөө хоолоо хиилээ юу, инээд хүрчихлээ. Ард түмэн эртнээс мэднэ. Доод тушаалтнаа зарц, барлагаас дор үздэгииг нь.
Худалч юм бэ ? Тэр бол цэргийн дэглэгч, төрийн албыг буруугаар ашиглан хүний хүүхдүүдийг байж болохгүй байтал нь сэтгэл санааны болон биеийн хүчирхийлэлд байлгасан бах өндөр магадлалтай !
Хуулинд хүн өөрт нь аюул тулгарвал биеэ хамгаалж болно гэж заасан байдаг.
Гэр бүлийнхэн нь бүү хэл жирийн хүмүүс танай дүүг буруутгаж байна. Ажлаа хийж чадахгүй бол өгөөд өөр ажил хийж байсан бол ийм юм болохгүй байх байсан. Хүн ажлын байранд ажил хэрэгч байх ёстой ! Танай дүү тэгж чадаагүй байна.
Чи муу новш хуцаад байгаарай чамайг бас буудах ёстой юм байна чиний өмөөрөөд байгаа новш бол эх орноосоо урвагч
Авцалдаагүй гэхээс нэг л тийм, оркжуу. Яриа нь таалагдсангүй. Болсон процесс бол хэцүү асуудал.
Алуурчид эх орноосоо уравсан ганцхан жил даахгүй арчаагүй гомо нар эцэг эхийн эрх малууд хөвгүүдээ эрхлүүлэж биш эр хүнд сурга хил бол тэвчээр шаардсан алба хүн ойр байдаггүй цэрэгт утасаар эрхлүүлээд суулгаад байхгүй шдээ зарим нэг хүмүүс ойлгох хэрэгтэй
Зарим малууд юу хуцаад оффис д ажилдаг ажилтан аятай юм бичээд байнаа ажлын онцлог нь өөр шүү.маш хүнд шүү хил хилчидыг тайван орхи нусан жур хөвгүүдээ эр хүн шиг өсгө эх орноосоо уравсан новшнуудыг цаазал энэ сургамж болон үлдэх хэрэгтэй
Хоол хийгээд сууж байсан гэнээ.хаха.сайхан шаах юмаа.
ЭНД ЗАРИМ ХҮМҮҮС АЛУУРЧИНГ ӨМӨӨРӨӨД БАЙХ ЮМ.
ОНЦ ХЭРЦГИЙГЭЭР ХҮН АЛСАН, ХИЛИЙН ХАРУУЛАА ХАЯЖ ЯВСАН, ЦЭРГИЙН ТЕХНИК ХЭРЭГСЭЛ ЭВДСЭН, ЗАСТАВЫНХАНГ АЛАХААР ЗАНАЛХИЙЛСЭН, ГАЛТ ЗЭВСЭГТЭЙ ДЭЭРЭМ ХИЙСЭН МӨН АЛАХААР ЗАНАЛХИЙЛСЭН.
ЭХ ОРНООСОО УРВАСАН НЬ БАГА САНАГДАЖ БАЙНА УУ? ТА НАРТ !!!
Талцаад байгаа хүмүүс яагаад нэг юмыг ойлгохгүй байгааг гайхаад байх юм.
Энд чинь хэргийн газарт нь байсан бүхэл бүтэн 2 амьд гэрч байгаа биз дээ? Тэр хоёр гэрчлэнэ ш дээ. Аль нь үнэн худал болохыг.
Тэгээд ч тэр оргосон 2 цэрэг өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхгүй гэж байгаа нь айж сандарсан, сэтгэл санааны дарамтанд орсон хүн биш байна гэж бодож байна. Харин ч буруугаа хаацайлах бодолтой өмгөөлөгчөөр үг заалгах сонирхолтой байна гэж бодож байна. Гэрчгүй байсан бол ингэж худал үнэн гэж тааж талцахсан.
Хүн нь хүн шиг биш болж байгаа энэ нийгэмд коммент бичиж байгаа хүмүүс ядаж байхад мэдэмхийрч хараал ерөөл болж өөрсдөө хүн чанараа битгий гээгээч. Зарим нэг нь алуурчнаас ч долоон дор үг хэл хэрүүл хэрэглэх юм. Тийм хүмүүс бол бүр хамгийн адгийн нь шүү.
Яагаад хоол хийгээд сууж байсан байж болдоггүй юм?
2ын 2 амьд гэрч байна ш дээ.
Ум маани ба ми хум.
Эргүү тэнэг оркууд хөдөөгүүр маш олон болсон байна лээ. Цус ойртсон, хүмүүжил, боловсролгүй, ажил хийх дургуй мал мэт тэжээлгэх сэтгэхүйтэй олон амьсгааг яах билээ?
Ter buudsan 2 tsergiig gazar deern nam buudaj alah bsiin eh oroosoo urwasan sheesnuudiig.Tiim urvagch golognuudiig omoorood bga goshnogo tsarailsan sheesnuudiig bas adilhan utsgah yumsan.
Гэнэт зохиол бичээд яриад эхэллээ. Одоо 2 цэргийг буруутгахын тулд тэнд байсан гэх нөгөө ээлжийн 2 цэргийг дарамталж мэдүүлэг өгүүлэх зохиол найруулжээ.
Хүн алсан л бол алуурчин шүү дээ алуурчныг өмөөрх гээд бгаа малнуудаа
Hun @lsan eh ornoosoo urvasan s.heesnuudiig omoorood baigaa adilhan s.hees tsarailsan yumnuudiig bugdiign hamtad n ustgaval taarna.
Хайр даахгүй нөхдүүдийг хүртэх ёстой шийтгэлийг нь хүртээх хэрэгтэй.
Удирдлага бас зальтай. Талийгаачийн ар гэрийнхэнээр хов гүйлгэж энэ тэр кк.
Энэ алуурчингуудыг ямар лаларууд нь емеердег байнаа. Яаж ч бодсон улсын хилээ хамгаалж байж даргаа алаад буу зэвсэгтэйгээ оргоно гэдэг байж боломгvй vйлдэл. Ганц жил даадаггvй сэтгэлийн тэнхээгvй нь гэр бvлийн хvмvvжилтэй холбоотой
Хүн дарамталдаг хүмүүсийн 99 хувь нь ингээд шууд хүртэх ёстой хариугаа авч чаддаггүй. Танай дүү арай дарамт дэгээ хэтрүүлээд азгүй 1 хувьд нь орчихож дээ. Бусад 99 хувь шууд биш удаанаар, амьдралаараа хүртэх ёстой шангаа хүртэж амьдардаг юмаа
Yaaj ch daramtluulj bsn hvn alj boloxgv yalaa zaawal vvreh ystoi ene 2 m#l !!!
Хоол хийж өгдөг өгөөмөр даргыг хэн ч буудаж алахгүй
Aluurchdiig umguuluh hereggui darga hunuuj zugatsan tsereg eh ornoosoo urvasan gesen ug hatuu shiitgeh heregtei humuujil muutai teneg bolood l hun alj zurhlene aluurchin huugee umuuruud yarij baigaa eh ni hurtel muu hun bsina huuhdee buruu humuujuulsen baina
Alchaacheee 2 gulgiiig. Umuuruud bsn humuus oilgovuuu. Erguuu humuujilgui hogiiin novshnuud. Ar Ger ni Bas hudlaaa hutsaad bgaamaa. Mungu avsanch gehshig. Shulsshig mungu ugsnuu yu gj bodood bgaan. Tsaazal tsergiin shuuheer. Sanuulga bolno biz
Хүнээ алдах хэцүү лдээ... Тэглээ гээд нээх энхийн цагаан тагтаа бол байгаагүй нь тодорхой шд... 18.9 настай өөрсдийн дураар цэрэгт явсан залуу хүүхдүүдийг бүр хүний адаг болгож ирээд хүн алдаг нь буруу буруу түмэн буруу гэхдээ тэр залуу 2хүүг яаж тамладаг байсан бол... Нээх хажууд нь байсан юм шиг зохиогоол сайн яриа өгчээ... Энэ 2 эгэл ардаас цэрэгт явсан нас залуу 2 хүүгээс та нар амь нэхэж ялын дээд гэж зүтгэж байгаа шигээ тэр цэрэг зодож алсан алуурчнаас ингэж амийн нэхсиймуу!!!!!! Хүн шиг байсан тэр жаахан хүүхдүүдэд хүн алчих сэдэл санаа хаанаас төрхөв
Алуурчдыг өмөөрөөд ах дүүс нь эгчийнх нь яриаг буруутгасан комент бичихээ болио. Хамт байсан 2 цэрэг нь хоол хийж байсныг хэлсэн байж таараа. Дарга хүн хоол хийж болхгүй гэсэн юм байхгүй. Манай дарга та нар амтгүй хоол хийдэг гээд өөрөө амталж хийдэг л байсан. Застав устгах гэж байсан нь зүгээр алуурчид биш хорлон сүйтгэгчдийн гар хөл бна
Эгүүрийнхэн сайн ажиллажээ. эх сурвалж аль аль талаас байх нь зөв. Нийгмээрээ тэр хоёр цэргийг өмөөрч байгаа нь муу үр дагавар авчирна. Буу зэвсэгтэй харьцдаг залуус ийм балмад хэрэг хийсэн нь харамсалтай.
одооны энэ залуус хуний уг даахгуй эрх танхи эмэгтэйлэг болчихжээ энэ алуурчид эх орноосоо урвасан хуний амь нас хэрцгийгээр хоноосон унэн ш дээ хийсэн зуйлд нь таарсан ялын огох байх аа энэ доор янз бурийн Юм бичээд байгаа тэнэгуудэд хэлэх зуйл байна та нарт хун чанар гэж байна уу хохирогчийн хэн байсаныг та нар мэдэх Юм уу цэрэг зодож дарамталж байхын харсан Юм уу худал мэдэмхийрч янз бурийн Юм бичдэгээ больцгоо
Эхорны харуулыг удирдаж байсан даргыг хөнөөсөн учир наад хоёртоо эх орноосоо урвасан зүйл ангиар цаазлах ял өг. Бусдад нь сургамж болго.
Юу гэж зүв зүгээр хүнийг хөнөөхийн дэгэлдэг бсан болоол хөнөөсөн байх
Хүн дарамталсан хүмүүс шангаа хүртээ биз.Худлаа хуцаж хоёр хүүхэдрүү бурууг чихэх санаатай тээ.Овоо босгоогүй бол шаазгай суухгүй шүү дээ.
tsaazal
2 ийн 2 гэрчтэй хэрэг шүү, энэ өмөөрөөд байгаа улсууд хүүхдээ алуулаад үзцэн юм байхдаа, үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ дэ
гэрийнхэн нь үхсэн хүн үг хэлдэггүй гээд алуурчин, урвагч, дээрэмчин 2 новшийг худлаа өмгөөлөөд байгаа, нялх хүүхэд гээд байгаа хүмүүст: үеийн үед дэлхийн бүх оронд манайхан ч 18 настай цэрэгт татагддаг, 19 настай эрийн цээнд хүрсэн алуурчид,
Ene esreg comment bicheed bgaa s#a nar 3 huuhdiin nasiig harj bn uu hogiin muu s#a nar
Попо бай,авилга ав,сонгуулийн эрхээ гурилаар соль,халамж ав,
уулын орой дээр амьдар,баасаа нийлүүлж цуглуул, приус ав
хар тень наа, чихэвч зүү, усанд бүү ор буян арилна, хүний хүзүүн дээр амьсгалж таашаал ав бусдад атаархаж бөөсөө түү.
Алуурчидын ар гэрээс 3 хүүхдийн амьдралын баталгаа болгож бүх хөрөнгийг гаргуул.Увайгүй балиар алуурчид