Израиль “Pfizer”-ийн вакциныг тариулсны дараах зүрхний үрэвслийн тохиолдлуудыг шалгаж байна

Ням гарагт (2021.04.25) Израиль улсын эрүүл мэндийн яам “Pfizer”-ийн “КОВИД-19”-ийн эсрэг вакциныг тариулсны дараа үүссэн зүрхний үрэвслийн цөөн тохиолдлыг шалгаж байгаа хэмээн мэдээлжээ. “Pfizer” мэдэгдэл хийхдээ тэдний вакцин нийт хүн амд энгийн үед тохиолддог эмгэгийн магадлалыг нэмэгдүүлж байгааг ажиглаагүй гэсэн байна.

Мөн Израилийн эрүүл мэндийн яам ямар нэгэн дүгнэлт гаргаагүй байгаа юм. Тус улсын цар тахлын эсрэг үйл ажиллагааг зохицуулагч Накман Эш хэлэхдээ урьдчилсан судалгаагаар 5 сая гаруй хүнийг вакцинжуулахад зүрхний булчингийн үрэвслийн арван тохиолдол илэрсэн хэмээжээ. Тэдгээр тохиолдлууд ихэнхдээ 30-аас дээш насны хүмүүст болон хоёрдугаар тунг тариулсны дараа үүссэн аж.
Эш хэлэхдээ зүрхний үрэвслийн арван тохиолдол илэрсэн нь нийт хүн амтай харьцуулахад хэтэрхий өндөр тоо эсэх, мөн энэ нь вакцинтай холбоотой үгүй нь тодорхойгүй байна хэмээжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ зүрхний булчингийн үрэвсэл олон тооны вирусээр үүсэж болох тул вакцинтай холбоотой гэдгийг илрүүлэхэд хүндрэлтэй байх болно гэсэн юм.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.