НийгмийнУЛС ТӨР

ӨНӨӨДӨР: М.Тулгат уу, О.Цогтгэрэл үү ЭСВЭЛ хэн нь ч биш үү

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу энэ сарын 30-ны өдрөөс намууд дотооддоо нэр дэвшигчээ тодруулах ажиллагаагаа эхлүүлж, улмаар тавдугаар сарын 2-нд нэр дэвшигчээ тодруулж, 5-ны өдөр нь хүсэлтээ СЕХ-нд хүргүүлэх ёстой. Энэ дагуу Ардчилсан нам Ерөнхийлөгчийн мандаттай байх уу, үгүй юу гэдэг асуудал дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна. Өнөөдөр /2021.04.27/ Улсын дээд шүүх хуралдаж О.Цогтгэрэл, М.Тулгат нарын аль нэгийг нь АН-ын даргаар бүртгэх учиртай.

-УДШ АРДЧИЛСАН НАМЫНХНЫ ДОТООД ЗОДООНЫГ ӨӨРСДӨД НЬ ҮЛДЭЭХ ҮҮ-

Гэвч Улсын дээд шүүх асуудлыг шийдвэрлэхгүй БУЦААХ прогноз давамгайлж буй. Хэрэв ингэвэл АН-ынханд эвлэлдэн нэгдэх ГУРАВХАН, нэр дэвшигчээ тодруулах ТАВХАН хоногийн “амь өрссөн” хугацаа үлдэх юм.

Тус намын ахмадууд уулзаж учир зүйгээ ололцох, эвлэрэх гэж үзсэн гэгдэж буй ч, тийм уулзалт огт болоогүй аж. Тэглээ ч аль аль тал нь эвлэрэхгүй гэдгээ зарлачихсан. Дотоод маргаанаа цэгцлэхгүй л бол Ерөнхийлөгчийн сонгуулийн мандатгүй үлдэнэ гэсэн үг. Гэвч хоёр тал тус тусдаа Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлаа муйхраар хангасаар байгаа.

-МАН-ЫН СҮҮДЭР ДООРХ М.ТУЛГАТЫН ЖИГҮҮРИЙГ АЗ ДАЙРАХ УУ -

Харин өөр нэг хувилбараар: Сонгууль хаяанд ирсэн энэ цаг үед улстөрийн өнцгөөрөө С.Эрдэнийг Сү.Батболдын санхүүжилт дор орсон гэх шуум ил далдаар хэлэгдэж буй. Ийм үед УДШ МАН-ын сүүдэр доорх С.Эрдэнээр толгойлуулсан АН-ыг бүртгэлжүүлэхгүй гэх ч газаргүй.

Тодорхой хэлбэл М.Тулгатыг даргаар батламжилчихвал зүгээр ч нэг аз од гийсэн асуудал биш гэж харагдах ньюанстай. Ямартай ч эл АН-аас Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал нар Ерөнхийлөгчид нэр дэвшихээ албан ёсоор зарлачихсан суугаа билээ.

-О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАЛЫНХАН ХООСОН ГОРЬДЛОГОТОЙ ҮЛДЭХ ҮҮ-

Нөгөө талд Дээд шүүх Ц.Тувааны талд шийдвэр гаргахгүй гэдэг нь бараг 100 хувийн магадлалтай. Иймд С.Эрдэнийн талынхан ялвал Ерөнхийлөгч Х.Баттулга ч зүгээр суухгүй.

Ямартай ч хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэдэг шиг Х.Баттулгынхаа оронд Х.Тэмүүжин, Н.Алтанхуяг гэсэн хүмүүсийг нэр дэвших сонирхол дээр нь дөрөөлүүлчихсэн л суугаа.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Өнөөдрийн УДШ-ийн шийдвэрийн үзүүрт О.Цогтгэрэл үү, М.Тулгат уу ЭСВЭЛ ХЭН Ч БИШ ҮҮ. Эдний нэгийг даргаар бүртгэлээ гэхэд дотооддоо хагаралтай ч азаар жаран чавганц уралдуулан нэгээр нь Ерөнхийлөгчийн сонгуулийн мандат өвөртөлнө. Хэрэв зээ, УДШ шийдвэрлэхгүй буцаавал хоёр АН гурав хоногийн дотор хүссэн ч, эс хүссэн ч дотооддоо эвлэрэх жам дээр огтлолцоно. Эвлэрэхгүй бол эвгүйтнэ. Эцэст нь хүний эрхийг хамгаалах, Ардчилсан үзлийг дэлгэрүүлэх учиртай нам ийм царайтай байгаа нь өөрөө харамсалтай. Дотоод зодооноо анагааж, хүчээ нэгтгээгүй цагт МАН дангаараа эрх барих нөхцөл бүрдсэн хэвээрээ байх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
уншигч
уншигч
4 сар 27, 2021 09:02

АН аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэв6игч гарахгүй. харж бай МАН хүүссэн

Irgen
Irgen
4 сар 27, 2021 09:21

Medeej alban esnii tamga temdegtei Tulgat baij taarana

Зочин
Зочин
4 сар 27, 2021 10:55

Дээд шүүх шударга шийдвэр гаргана гэж найдна. Нэгэнт намынхан хоёр хуваагдаад хоёр толгойтой болчихоод байгаа болохоор шударга шийдэл нь юу байх вэ? гэвэл "дотроо учраа ололц, улс төрийн намын тэргүүн хэн болохыг дээд шүүх шийдэхгүй" гэдэг хариулт юм. АН гэж байхгүй болжээ. Ура

БАТ инженер
БАТ инженер
4 сар 27, 2021 11:48

МАНай нам хамгийн муугаар нь шийднэ. АН-ыг сонгуульд оролцуулахгүй байх нь зөв байх.

Иргэн
Иргэн
4 сар 27, 2021 14:21

Намынхаа дотоод асуудлыг өөрсдөө шийдэж чадахгүй шүүхээр шийдүүлж байгаа нь буруу биз дээ? Үүнд намын удирдлага л буруутай. 2 фракци цуглаад хуруудаж байгаад ч болов асуудлаа нам дотроо шийдхээс өөр гарцгүй байхаа!

Ард
Ард
4 сар 27, 2021 14:22

Намынхаа дотоод асуудлыг өөрсдөө шийдэж чадахгүй шүүхээр шийдүүлж байгаа нь буруу биз дээ? Үүнд намын удирдлага л буруутай. 2 фракци цуглаад хуруудаж байгаад ч болов асуудлаа нам дотроо шийдхээс өөр гарцгүй байхаа!

zochin
zochin
4 сар 27, 2021 18:21

Yaadgiin Hoer Hyn Devshyylj bolno biz de? YHTs - Deed Shyyh , Byh Hyyl Odoo MAN - namiih bolson yum chin dee.... .....

zochin
zochin
4 сар 27, 2021 18:25

Odoo Byh Hyyliin Baiguulga YHTs - Deed Shyyh -
MAN - namiin medeld byreen orson !

Монгол
Монгол
4 сар 27, 2021 23:15

Увс л ялна доо

БАТ & БАТ
БАТ & БАТ
4 сар 27, 2021 23:30

ХЭНИЙГ НЬ Ч БҮРТГЭХГҮЙ БУЦААНА !!!

Ж
Ж
4 сар 28, 2021 07:27

АН-ыг энэ удаа Ерөнхийлөгчийн сонгуулиас хасах шийтгэлийг оноох хэрэгтэй. АН ш�##�даа унаж, сахилга хариуцлага ямар чух�##�ыг ойлгож, дур зоргоороо нам дотор авирлаж болдоггүйг ухаарч, т�##�ц�##� хуваагд�##� ямар үр дүнд хүргэдэгийг ард түмэн АН жишээ болгон харуулж, лидерүүд нь гадны болон дотоодын хүчинд худ�##�дагдв�##� АН нийт гишүүд яаж хохирдогийг эндээс жишээ болгон харах хэрэгтэй. Сургамж. Харин энэ үйл явцад оролцсон бүх хүмүүсийг дараа нь АН-ын эгэл жирийн гишүүд намаас хөөх шаардлагыг тавьж �######�уулах хэрэгтэй. Нам цэвэрших хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button