Өөрийг нь нэр дэвших боломжгүй болгосон УИХ-ын тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг ХҮЛЭЭЖ АВСАНГҮЙ

Өнгөрсөн долоо хоногт УИХ-аар Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны хоёрдугаар дүгнэлтийг хэлэлцэж, дэмжсэн. Тодруулбал эл дүгнэлтийг хүлээж авснаар одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч нар Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших боломжгүй болсон юм.
Тэгвэл ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авсан УИХ-ын тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьж, УИХ-д хүргүүлснийг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. Улмаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй.
УИХ-ЫН ГИШҮҮН ГИШҮҮН Д.ТОГТОХСҮРЭН:
Монгол Улс шинэ Үндсэн хуулиа батлаад 29 жил болох хугацаанд Цэцийн дүгнэлтийг хүлээж авсан УИХ-ын шийдвэрт анх удаа Ерөнхийлөгч хориг тавилаа. Цэцийн шийдвэр эцсийнх бөгөөд УИХ хүлээж аваад л эцсийн шийдвэр болдог. Цэц УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн шийдвэрийг хянадаг байгууллага. Гэтэл өөрийнхөө шийдвэрийг хянадаг байгууллагын шийдвэрт хориг тавьж болох уу. Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж харж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХБАЯР:
-Ерөнхийлөгч хоригтоо хууль зүйн үндэслэлээс илүүтэй улс төрийн гэж хэлж болохоор үндэслэлүүдийг тусгасан байна. Үндсэн хуульд "Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргаад, УИХ-д оруулна. Энэхүү гаргасан дүгнэлтийг нь УИХ хүлээн зөвшөөрөөгүй бол Цэц дахин хянан үзээд, эцсийн шийдвэр гаргана” гэж заасан байдаг. Энэ шийдвэрийг Ерөнхийлөгчөөсөө эхлээд бүгд дагаж мөрдөх үүрэгтэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.