БНХАУ Тайванийг ДЭМБ-ын уулзалтад оролцохыг хориглосоор байна

Энэ сард болох ДЭМБ-ын уулзалтын урилгыг авахын тулд Тайвань эцсээ хүртэл тэмцэх болно гэдгээ тус улсын гадаад хэргийн яам мэдээлжээ. Харин Хятад улс хэлэхдээ буулт хийхгүй, Тайванийг өөрсдийн нэг хэсэг гэсэн байна. ДЭМБ-ын уулзалт энэ сарын 24-ны өдөр болох бөгөөд Их долоогийн орнууд Тайвань улсыг тус уулзалтад оролцуулахыг уриалжээ.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өнгөрсөн ням гарагт (2021.05.08) Тайвань улсыг уулзалтад оролцуулах хэрэгтэйг хэлсэн байна. Тайвань улсын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жоанн Оугийн мэдэгдсэнээр одоог хүртэл уулзалтын урилга хүлээн аваагүй байгаа аж.
Тэрбээр нэмж хэлэхдээ “Гадаад хэргийн яам болон Эрүүл мэндийн яам хамтран ажиллаж тус уулзалтад оролцох эрхийнхээ төлөө эцсийн мөч хүртэл тэмцэх болно” гэжээ. БНХАУ-ын эсэргүүцлийн улмаас Тайвань улс ДЭМБ гэх мэт олон улсын байгууллагуудаас тусгаарлагдсан байдаг. Хятад улсын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ Тайвань олон улсын байгууллагуудад элсэхийн тулд БНХАУ-ын нэг хэсэг гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй хэмээсэн юм.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хятад аа �######�аад өг