ДЭЛХИЙ

Эллен ДеЖенерес нэвтрүүлгээ зогсооно гэдгээ мэдэгджээ

Эллен ДеЖенерес 19 жилийн турш гаргаж буй нэвтрүүлгээ зогсоохоор шийдсэнээ мэдэгджээ. Тэрбээр “Hollywood Reporter” сайтад ярилцлага өгөхдөө “Нэвтрүүлэг маань хөгжилтэй, үнэхээр гайхалтай л даа, гэхдээ одоо шоугаа хийх нь сорилт мэт санагдахаа больсон” гэсэн аж.

Хэдэн сарын өмнө түүний ток шоу дээр ажиллаж байсан зарим хүн ажлын байрын уур амьсгал нь эрүүл биш байдаг хэмээсэн. Үүний улмаас тус ток шоуны гурван ахлах продюсер ажлаа өгч, Эллен өөрөө уучлал гуйсан байна. Эллен хэлэхдээ түүний ажлын байрын тухай асуудал ток шоугаа дуусгах сонголтод нь нөлөөлөөгүй гэжээ.

“The Ellen DeGeneres Show” нь анх 2003 оны есдүгээр сард гарсан бөгөөд 2022 онд сүүлийн ангиа цацах аж. Түүний ток шоу 60 гаруй Эммигийн шагнал хүртэж байсан юм. Нэвтрүүлгийн продюсер компани болох “Warner Bros”-ийн Майк Дарнелл хэлэхдээ “Бүх сайн зүйлс дуусах ёстой ч гэсэн, үнэхээр гайхалтай зүйлс хэзээ ч өндөрлөхгүй” гэсэн байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button