Нийгмийн
50-аас дээш насны 13 хүн ЭЕШ өгөхөөр бүртгүүлжээ

Энэ жилийн ЭЕШ долдугаар сарын 1-4-ний хооронд зохион байгуулагдах товтой буй. Аль өдөр ямар хичээлийн шалгалт авагдахыг танилцуулбал:
- 2021.07.01. Монгол Улсын түүх, Англи хэл
- 2021.07.02. Хими, Газарзүй, Нийгэм судлал
- 2021.07.03. Биологи, Математик
- 2021.07.04. Физик, Орос хэл, Монгол хэл байгаа юм.
Тэгвэл ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн шалгуулагчдын хамгийн ахмад нь 58 настай аж. Мөн 50-аас дээш насны 13 хүн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн тухай сонирхолтой статистик байна. Сурагч насны ангиллын тухайд:
- 15-16 настай 27 шалгуулагч
- 17 настай 1675 шалгуулагч
- 18 настай 25082 шалгуулагч
- 19 настай 13636 шалгуулагч бүртгэгджээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.