СПОРТ

ТАНИЛЦ: Токиогийн олимпод барилдахаар сонгогдсон ЕСӨН БӨХ

Монголын чөлөөт бөхийн холбооны дасгалжуулагчдын өргөтгөсөн хурал өнөөдөр Спортын төв ордонд болж, "Токио-2020" олимпийн наадамд оролцох баг тамирчдаа сонгов.

 Хурлаар “Нур-Султан-2019” ДАШТ, энэ жилийн Ази тивийн эрхийн тэмцээн, Софигийн Дэлхийн эрхийн тэмцээнээс эрхээ авсан есөн тамирчныг олонхийн саналаар олимпийн наадамд барилдуулахаар шийдвэрлэлээ.

“Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор сорилт тэмцээн хийхгүйгээр эрх авсан тамирчдыг сонгосон юм. Олимпийн наадмын чөлөөт бөхийн тэмцээн наймдугаар сарын 2-7-нд болно. Түүнчлэн чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ийг есдүгээр сарын 2-6-нд хийхээр баталлаа.

Олимпийн наадамд оролцох Монголын тамирчид:

Эрэгтэйчүүдийн 57 кг: ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр

65 кг: Төмөр-Очирын Тулга

125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл

Эмэгтэйчүүдийн 50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг

53 кг: ДАШТ-ий хүрэл медальт Бат-Очирын Болортуяа

57 кг: Болдсайханы Хонгорзул

62 кг: Хүрэлхүүгийн Болортуяа

68 кг: Хөдөлмөрийн баатар, олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга Соронзонболын Батцэцэг

76 кг: ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Очирбатын Бурмаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Bi
Bi

Hervee P.Orkhon-g horloogui bsn bol 68-d battsetseg bish orkhon orood alt avchrah bsin hairan hun hairan medali

Зочин
Зочин

шударгаар сорил хийхийг шаардаж бна

Зочин
Зочин

125кг-н Лхагвагэрэл нь эмэгтэй юм уу, зураг нь тэгж л таараад байна даа

Зочин
Зочин

oor zaluuchuud ywj boldguimu

Зочин
Зочин

ene bvr nmaig jaahan bhad l bsan nermvvd baijil baidag shvv...

бөх
бөх

сорил

Зочин
Зочин

Ер нь сорилтуудыг хийлгэх хэрэгтэй Чөлөөт бөхийн холбоо тамирчинаа дээдэлж ялган гадуурхдаггүй бол сорилтоо хийе

zochin
zochin

Зөв2

Холбоотой мэдээ

Back to top button