Нийгмийн

Л.Энх-Амгалан сайдын мэдүүлгээр Д.Совдыг яллагдагчаар татаж, үргэлжлүүлэн хорихоор болжээ

Өнгөрөгч тавдугаар сарын 21-ний орой БШУ-ны сайд Л.Энх-Амгалан гаднын халдлагад өртсөн.


Тэрбээр 18.00 цагт яамныхаа нэг давхарт зохион байгуулагдсан “Залуус-Хөгжлийн түүчээ” олимпиадын шилдэг байранд шалгарсан сурагчдад шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд оролцсон билээ. Тэгвэл тус арга хэмжээний өмнөхөн Л.Энх-Амгалан сайд руу 37 настай Д.Совд гэгч нь хутгатай халдсан нь олны анхаарлыг татаад буй.

-Д.СОВД: “Л.ЭНХ-АМГАЛАН САЙДЫГ ХӨНӨӨХ САНАА БАЙГААГҮЙ, ЗӨВХӨН АЙЛГАХЫН ТУЛД Л ХУТГА ХАЛААСАЛЖ ЯВСАН-

Л.Энх-Амгалан сайд ч мөн өөрийн цахим хуудаст хутгатай этгээд амь насанд нь  халдахыг завдсан гэх агуулгаар мэдээлэл байршуулсан нь эл хэргийг бүр ч лавшруулсан гэхэд болно. Улмаар Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс тус иргэнийг “Бусдын амь насанд халдахыг завдсан” гэх шалтгаанаар хойшлуулшгүй ажиллагаа явуулж, ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид түр саатуулсан билээ. Саатуулах хугацаанд Д.Совд: “Л.Энх-Амгалан сайдыг хөнөөх санаа байгаагүй, зөвхөн айлгахын тулд л хутга халаасалж явсан” хэмээх мэдүүлгийг өгсөн гэх.

-СЭЖИГТЭН ЭТГЭЭД НЬ САЙД РУУ ХУТГАТАЙ ДАЙРААГҮЙ БАЙНА-

Тухайн үед үйл явдлыг нүдээр харсан гэрчүүд болон албаны шалгалтаар сэжигтэн этгээд нь сайд руу хутгатай дайраагүй байна. Тэрбээр хүрэмдээ хутга халаасласан байсан гэх бөгөөд сайд руу ойртоход бие хамгаалагчид түүнийг түлхэж, эл үед хутга нь газарт унажээ. Д.Совд хутгатай байсан учир бусдын амь насанд аюул учруулахыг завдсан гэх шалтгаанаар цагдан хоригдож буй бөгөөд Л.Энх-Амгалан сайдын мэдүүлгээс улбаалан хоригдох хугацаа нь сунгагдаж буйг эх сурвалж мэдээлэв.

-Л.ЭНХ-АМГАЛАН САЙД: “Д.СОВД ГЭГЧ НЬ УДАА ДАРАА СҮРДҮҮЛЖ, АМЬ НАСАНД ЗАНАЛХИЙЛЖ БАЙСАН-

Л.Энх-Амгалан сайд хэргийн тухай мэдүүлэхдээ:

“Д.Совд гэгч нь удаа дараа сүрдүүлж, амь насанд заналхийлж байсан буюу товчхондоо аюултай этгээд хэмээн мэдүүлжээ. Тиймээс ч түүнийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.1 дүгээр зүйл буюу “Хүнийг алах”-ын 2.9 дэх заалтад  тусгаснаар “Хүнийг эрхэлж буй ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж алахыг завдсан” хэмээх заалтаар яллагдагчаар татжээ. Түүнийг үргэлжлүүлэн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахаар ажиллаж байгааг эх сурвалж мэдээлэв.


Ташрамд сонирхуулахад, гэмт хэрэг үйлдэхээр завдахыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” хэмээн журамлаж өгчээ.

О.УЯНГА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 26, 2021 08:22

Наад хулгайчаа сайн ш�##�га. Ардчилсан намын хэнээс хэдэн сая төгрөг авч ийм зүйл хийх болсныг нь байцааж илрүүл. Эздийг нь ол. Биш ээ цаад эздийг нь олж ардчилсан намын үхээрүүдийг булшил.

Зочин
Зочин
5 сар 26, 2021 08:25

Хачин муухай г�##�зуу нохой хүн урлаа хүн урсан г�##�зуу нохойг буудаг харин хүн толгойтой нохой яадаг юм бол

Зочин
Зочин
5 сар 26, 2021 08:33

Одоо яая гэхэв. Наар шаах дуртай юм байна.

Irgen
Irgen
5 сар 26, 2021 08:39

Hutga biendee avch yavsan uchir yamarch haruilt uguud nemergyi Teriin yam shuu dee Bus#ad buruu ulger duurial yzyylj ee Odoo yae gehev dee Enkh Amgalan gyai Ene zasgiin gazriin hamgiin bolomjiin said gej bodoj bgaa shuu

Зочин
Зочин
5 сар 26, 2021 08:59

Төрийн яамний үүдэнд төрийн түшээ рүү минь АМЬ НАСАНД НЬ ХАЛДАХААР ХҮЙТЭН МЭС БЭЛДЭЭД ЗОГСОЖ БАЙГАА ХҮН ХААНА Ч ЯМАР Ч ҮЙЛДЭЛ ГАРГАСАН БАЙХЫГ ХЭЛЖ МЭДЭХГҮЙ. ЭНЭ ХҮН ЧИНЬ ХАРИН ЭЗЭН НЬ ТОДОРХОЙГҮЙ ОЛДОХГҮЙ БАЙГАА ХЭРГҮҮДИЙН ЭЗЭН ЮМ БИШ ҮҮ

Zochin
Zochin
5 сар 26, 2021 09:24

Ailgah gj hutgatai yvsan gj meduuleg ogohdoo yah vee dee Hutga chin togloom yumuu Sovd gyai. Togloom chin tootoo n deer gedeg bhaa. Eruul hun bidhee

Зочин
Зочин
5 сар 26, 2021 09:36

Хүүхдүүдэд вакцин хийхийг эсэргүүцсэн нь Совдын зөв шүү дээ. Одоогоор дэлхийн хаана ч хүүхдүүдэд коронагийн вакцин хийгээгүй байна. Сайд өөрөө авилгын ЭмСиЭс-ийн төлөөлөл шүү дээ. Хамаг тендерийг авилгаар хамдаг. Түүний эсрэг тэмцэж байгаа хүнийг харин ч дэмжих хэрэгтэй.

Иргэн
Иргэн
5 сар 26, 2021 11:15

Вакцин гэдэг нь хэргээ хайца�##�сан х�##�хлавч сенсаци...харин үйлдэл нь тодорхой. Ямарч мөрдөн байцаагч ийм жүжгийг орохгүй .

ZOCHIN
ZOCHIN
5 сар 26, 2021 12:11

Вакциныг шахсан хүмүүс үхэх болно

зочин
зочин
5 сар 26, 2021 13:40

харах царайны яасан ч муухай төрхтэй хүн бэ

Ара
Ара
5 сар 26, 2021 22:20

МАНгарууд төрийн ордонд нэгнээ хутг�##�ж �##�ж байсан улс доо.

ЗОЧИН
ЗОЧИН
5 сар 27, 2021 10:10

Д.СОВДЫГ ЭНЭ ХЭРЭГТ ТҮЛХСЭН ХҮН БОЛ Ц.ДАВААСҮРЭН ГИШҮҮН ЯАХ АРГАГҮЙ МӨН. ЭНЭ СОВД БОЛ ХАР ДАВААСҮРЭНГИЙН ХАМАГ ХАР МУУ АЖЛЫГ ИЛ ДАЛД ХИЙЖ ЯВДАГ БӨГӨӨД ТҮҮНИЙ ӨМНӨӨС НҮЦГЭН ГАРААРАА УЛАЙССАН ЧУЛУУ БАЙРИХААС Ч БУЦАХГҮЙ НӨХӨР БАЙГАА ЮМ. МУУ ХАР ДАВААСҮРЭНГИЙН ХАТГААСААР СОВД ГЭГЧ ЭНЭ ОЙВОРГОН ОНГИРОО ЗАЛУУ ЭРҮҮГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭН БОЛЖ БАЙНА. ТЭГЭХЛЭЭР ХАР ДАВААСҮРЭН ЧИ ХИР ЗЭРЭГ НӨХӨРЛӨЛДӨӨ ҮНЭН Ч БОЛОХОО ХАРУУЛАХ ЦАГ БОЛЖ.

Хөвсгөлийн сонгогч
Хөвсгөлийн сонгогч
5 сар 28, 2021 23:37

Даваасүрэн гишүүний явуулга шүү сүүлдээ энэ з�##�уу шоронгийн хадаас боллоо Даваа гишүүн чи хардаа хүнийг ийм болтлоо утсан хүүхнлдэй болгох гэж .
Даваасүрэнгийн хамаг хар муу ажлийг хийж явсан нь үнэн шүү дээ.
Совд Даваасүрэн та 2 л хотгойд цус гэж чээжээ дэлддэг биз дээ Хотгойд цу�####�а хат даа

Холбоотой мэдээ

Back to top button