ДЭЛХИЙ

НАСА 2023 онд сар руу 433.5 сая ам.долларын робот нисгэнэ

НАСА 2024 онд Артемис төслийн дагуу сар луу дахин хүмүүсийг нисгэх билээ. Тус явдалд зориулж газардах бүс болон усны эх үүсвэр олохоор 2023 онд робот нисгэх аж. Ингэхдээ НАСА 433.5 сая ам.долларын үнэ бүхий “VIPER” нэртэй роверыг нисгэж сарны өмнөд туйлыг судлах төлөвлөгөөтэй байгаа юм.

Сарны өмнөд туйлд мөс байж магадгүй бөгөөд ирээдүйд хүмүүс тэнд түр оршин суух бааз барих боломжтой аж. “VIPER” нь сар луу нисэж буй анхны чийдэнтэй ровер байх юм. Ингэснээр сарны харанхуй хэсгийг эрдэмтэд судлах боломжтой болно. Тус ровер саран дээр буугаад 100 өдөр ажиллах аж.

“VIPER”-ийн урт болон өргөн нь 1.5 метр, 408 килограмм жинтэй бөгөөд цагт 0.8 километр хурдтай явдаг. НАСА-ын Гараг судлалын хэлтсийн дарга Лори Глэйз хэлэхдээ “VIPER-аас хүлээж авах мэдээллүүд эрдэмтдэд саран дээр мөс хаана байгааг тогтооход тусална” хэмээжээ.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button