Австралид бүтэн 3000 жилийн дараа тасманийн чөтгөр төржээ

Австралийн Шинэ Өмнөд Вэльс мужийн амьтдын дархан цаазат гадзарт энэ даваа гарагт тасманийн чөтгөрийн долоон зулзага мэндэлсэн байна. Сүүлийн гурван мянган жилийн турш тасманийн чөтгөрийн тоо толгой устаж үгүй болох хэмжээнд хүртлээ багассан юм.
Уг зүйлийн амьтны ойрын төрөл болох тасманийн чоно 1930-аад оны үед бүрэн устаж, үгүй болсон. Байгаль хамгаалагчид төрийн бодлогын тусламжтай Австралийн нутагт тасманийн чөтгөрийн тоо толгойг хамгаалах, өсгөж үржүүлэх ажлыг идэвхийлэн хийсээр буйн ачаар өнөөдрийн байдлаар тэнд 26 зүйл амьдардаг юм байна.
Харин эхэнд дурдсан шинэ төрөлт нь Австралийн нутагт гурван мянган жилийн дараа анх удаа тохиосон онцлогтой аж. Уг долоон зулзагыг эндүүлэхгүйн тулд байгаль хамгаалагчид эхээс нь тусгаарлан, асарч байгаа юм байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Күэй мөн урт настай амьтан юм аа. Хос хоёр нь 3000 жил сехсдэж байж зулзагладаг байна шүү.
Мөхөөд 300 жил болж байгаа амьтан. Юун 3000 вэ.
Гүү мөн аймар хэрэгээ. Эцэг эх нь 3 к жилийн амьдарж байж