Гадаад паспортын бэлдэц ХЭВЛЭХ ЭРХИЙГ сайд Б.Батцэцэгийн компани АВСАН УУ

Улсын тендер, сонгуулийн санал хураалтын хуудас гээд аль өнгөтэй өөдтэй болгоныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хувь эзэмшдэг, хөрөнгө орлогодоо мэдүүлсэн хэвлэлийн компаниуд хамж түүж ирсэн нь өдгөө ч тасрахгүй хэл ам дагуулсаар байна.
Гадаад паспортын бэлдэцийг “Титан интернешнл” ХХК Герман Улсад хэвлэдэг. Тэгвэл эл компанийг болиулж, сайд Б.Батцэцэгийн компани хэвлэх болж буй тухай мэдээлэл байна. Энэ тухай албан болон албан бус эх сурвалжуудын мэдээллийг хүргэе.
-ГАДААД ПАСПОРТЫН ХЭВЛЭЛТИЙН АСУУДАЛ ЯРЬСАН УУЛЗАЛТ ХӨЛ ХОРИОНООС ӨМНӨ БОЛЖЭЭ-
Хөл хорионоос өмнө дөрөвдүгээр сарын эхээр гадаад паспорт хэвлэлттэй холбоотой асуудал хэлэлцсэн ГХЯ, ХЗДХЯ-ны хамтарсан уулзалт зохион байгуулагджээ. Эл уулзалтад хоёр яамныхнаас гадна “Титан интернешнл”, “Мөнхий үсэг”, “Соёмбо принтинг”, “Үндэсний үнэт цаас” тэргүүтэй хэд хэдэн компаниудын төлөөлөл оролцсон байна.
Албан бус эх сурвалжийн мэдээллээр: ГХЯ, ХЗДХЯ-ын хамтарсан шийдвэрээр гадаад паспорт хэвлэх компаниар ГХ-ийн сайд Б.Батцэцэгийн хувь эзэмшдэг “Мөнхийн үсэг” компани сонгогдсон гэв. Энэ тухай мэдээллийг уулзалт болсноос сарын дараа буюу тавдугаар сарын эхээр уулзалтад оролцсон бусад компаниуд руу мэдэгдсэн гэлээ.
Өөрөөр хэлбэл ямар нэгэн тендер болон бусад шалгаруулалтгүйгээр сайдын компанийг сонгочихлоо гэх хардлагын нөхцөл байдал эндээс үүсч байгаа юм. Уулзалтын тухай мэдээлэл ямар ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдээгүй нууц шахуу болсон нь эл хардлагыг улам баталгаажуулна.
-“ТИТАН ИНТЕРНЕЙШНЛ” ХХК: МАНАЙХЫГ ХУГАЦААНААСАА НЭГ ЖИЛИЙН ӨМНӨ АЖЛАА ДУУСГАХ ТУХАЙ БИЧИГ ИРСЭН-
Энэ тухай “Титан интернешнл” ХХК-иас тодруулсан юм.
Эл компанийн өгсөн мэдээллээр, “Сайдын компани бэлдэц хэвлэх тухай мэдээлэл сонсоогүй, мэдээлэлгүй л байна. Гадаад паспорт хэвлэлттэй холбоотой уулзалт болсон нь үнэн. Манайх оролцсон. Манай гэрээ одоо жилийн дараа дуусах ёстой. Бэлдэцийг тэдэн жил хэвлэнэ гэсэн гэрээ байхгүй. Гэхдээ “Танайхаар ахиж хэвлүүлэхгүй, юм хийлгэхгүй” гэсэн бичиг ирсэн. Гадаад паспортын бэлдэц хэвлэх тендер зарлагдана гэсэн мэдээлэл сонссон. Түүнээс биш одоо ямар нэгэн компани шалгараагүй байх аа” үүнээс өөр мэдээлэл алга гэлээ.
-УБЕГ: “ТИТАН ИНТЕРНЕЙШНЛ” ХХК ХЭВЭЭРЭЭ БАЙХ, МЭДЭЭЛЭЛ БАЙХГҮЙ-
Мөн бид албан эх сурвалж болох УБЕГ-аас тодруулахад, “Гадаад паспортны бэлдэцийг “Титан интернешнл” ХХК хэвлэж байгаа хэвээрээ байх. Компани солигдох тухай мэдээлэл байхгүй, мэдэхгүй” гэснээс өөр тоймтой хариулт өгөөгүй юм.
Гадаад харилцааны сайд нь өөрийн компанидаа гадаад паспортын бэлдэц нийлүүлэх эрхийг үнэхээр авч байгаа юу. Эргэлзэхээс аргагүй. Гадаад паспортын бэлдэцийг хэвлэдэг компаныг солихоор зэхэж буй уулзалт болсон нь, ГХЯ зохион байгуулсан нь ч үнэн байна. Мөн паспортын бэлдэц хэвлэдэг компанын ажлыг хугацаанаас нь жилийн өмнө дуусгавар болгох гэж буй нь ч үнэн байна. Төрийн энэ том хэвлэлийн ажил гүйцэтгэл дээр хэн нэгэн сайд албан тушаалаа ашиглах уу гэдэг ил болох нь цаг хугацааны хувьд тун удахгүй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголын хамаг өөдтэй олигтой бүхнийг хэвлэх эрх авсан шунолтай бузар авгайг төрийн �##�банаас арчиж хая. Хэвлэх ажлаа хийгээд явж байг
Хамаг тендерийг хамах гэж л сайд болдог юм шүү дээ. Уул нь ийм л хэргийг АТГ мөрдөх ёстой. Монгол улс авилгаас с�##�ахгүй байгаа ш�##�тгаан нь сайд дарга нар төрөл бүрийн аргаар авилгыг цэцэглүүлж байгаа явд�##�.
энэ хүн чинь сайд болохоосоо өмнө хэвлэлийн компанитай байсан биз дээ.
эмэгтэй хүнийг нүдэнд өрсөн хог мэт үзэхээ хэзээ болих хүмүүс вэ?
Ажлын байр аа олон жил хадг�##�ж үлдэж байгаа хэвлэлийн магнат гэж болохоор компани даа. 10 д жил үйлчлүүлж байгаа.Ажилсаг эвсэг хамт олонтой сайхан газар байсан. Номын дэлшүүрээр нь үйлчлүүлээд унших номоо сонгоод авчих нь .Яг үнэн мэдээлэл яваад байгаа юм уу? Төр сохор биш, өөрөө ч тийм не то хүн биш байх. Ийм хөөрхөн захир�##�тай гэдгийг нь ч мэдээгүй ,үйлчилгээний ажилтангуудтай нь харьцаад л явчихдаг байсан.Сайд өөрөө з�##�руулга хийхгүй бол худлаа үг 1000 хэлэхээр үнэн юм шиг болдог гэсэн. Дүүд амжилт хүсье. "Мөнхийн үсэг " гэж ТОП хэвлэх үйлдвэр.Яг цагт нь яг хугацаанд нь чанартай үйлдвэрлэл явуулдаг.
Зөв ш дээ. Дотооддоо хэвлэвэл үнэ нь буурна. Титан бол монополь байсныг болиулах нь зөв
ашиг сонирхолийн том зөрчил шүү нэг бол компанийн ажилаа хий нэг бол тендерт бүү оролц
Ene pichko yah geed bnaa
М�##�нууд минь дотооддоо ганц ч болсон АЖИЛ хийж бхад нь дэмжсээр юм.ашиг нь монголчуудад үлдэж
2024 онд төр солигдохоор бүх булхай нь ил болно. Тэр үед шоронд орохгүй гээд онигоо болов оо
Яагаад авч болохгүй гэж чанарын өндөр төвшинд хэвлэж байгаа бол
Энэ одоо яасан баруун зүүнгүй иддэг авгай вэ
Үгүй тэгээд монгол компани дотооддоо хэвлэж болохгүй хэрэг үү. Зүгээр л ченж хийгээд гаднаас авчирах нь зөв үү. П.Урнаа сэтгэлгээгээ өөрчил сэтгэлгээ чинь баярцогттой дөрөө харшуулж байна Монгол улсад бүү өширх заяанд чинь сэвтэй
Titan international 30 jil gadaadad yamarch nuutslalgui passport hevluulj irlee. Odoo bolson. Heniih ni hamaagui odoo tsahim passport oo hurdan Mongoldoo hiilgee!
Монгол-н Үнэт цаас -с өөр хэвлэж чадах газар харамс�##�тай нь байхгүй !
Herev tiim bol Saidaasan Ogzruulaad shalgah hergtei shuu ! Ene Said gesen alban tushaaltan chin Ashig - Sonirholiin zurchiltei baina shuu de !!!
" MAN -namd iim gemt heregt nuud ih olon baidag baihaa "
Ashig - Sonirholiin Zurchiltei Ene Saidiig shuud ogzuulaad
Shalgah hergtei shuu !!!
Saidaasaa bugaad Business hiigeed Yavsan deer shuu !!!
" Gemt Hergten - Said yum bna "
Za odoo bolioochee.yaasan tsadaggui gahai.ve.bus#adaa bolomj ogoochee.Oort chini muudaa tumnii hel am hetsuu shu
За паспорт-н т�##�аар хамаагүй бичиж болдоггүй юм бна лээ шүү! Титан паспортаа Мигасон -д �##�дах гээд энэ 2 -н хэрүүл хэдэн жилийн өмнө болоод Мигасон-г баахан бичсэн чинь тагнуулд ш�##�гуулаад бараг дээлээ нөмөрчихөө �##�дсан. Тэгсэн энэ паспорт чинь төрийн нууцад хамаардаг үндэсний аюулгүй байд�##�д хамаардаг маш нууц бичиг баримт юм бна лээ. Ээ бурхан минь! Бараг дурдаад ч хэрэггүй эд бна лээ. Хамаг юмаа устгасан.
Төрийн нууцыг �##�ь хэдийнэ зад�##�чихсан бна шдээ. Уулз�##�т зохион байгуулсан-г хүртэл бичсэн бна. Бичсэн бичүүлсэн 2 лаа хариуцлага хүлээдэг. Website-г хаачихдаг юм бна лээ.