НИЙГЭМ

Тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөг олгож дуусжээ

Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар бүхий л тэтгэврийн зээлүүдийг тэглэсэн. Харин тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөг олгох ажлыг МАН талаас буюу Засгийн газраас үргэлжлүүлэн зохион байгууллаа.

Энэ үйл ажиллагаа эртнээс яригдсан ч хэрэгжихгүй явсаар энэ оны тавдугаар сарын 9-нөөс эхэлж, өнөөдрийн байдлаар бүрэн олгогдож дуусжээ.

ХНХ-ын сайд А.Ариунзаяагийн мэдээлснээр 194,100 ахмадад 194 тэрбум төгрөг, нэг сая төгрөгөөс доош зээлтэй байсан 43,900 ахмадад 21.4 тэрбум төгрөг буюу нийт 216 тэрбум төгрөгийн олгосон байна.

Нэмэлт мэдээлэл өгөхөд, 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нээс хойш нас барсан хүмүүсийн мөнгийг өвлүүлэх замаар ар гэрийнхэнд нь олгох аж.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ахмад
Ахмад
5 сар 28, 2021 11:46

Зүйтэй.
Гэхдээ ахмадуудын гол харласан хэвээр байх болно. Бид эх орондоо Төр засаг маань биднийг ялгаварлан гадуурхсаныг хэзээ ч УУЧЛАХГҮЙ. Тэтгэврийн зээл тэглэсэн тэр жилээс өмнөх зээлгүй ахмадуудын үлдсэн 5 сая төгрөгийг жилд хоёр хуваах маягаар ч хамаагүй заав�##� Нөхөн олгохыг ШААРДАЖ БАЙНА. Хүчирхэг төртэй, баялгаа тэгш хуваадаг улс орон мөн л юм бол Нэг хэсэг нь 6 саяыг хүртээд, Нөгөө хэсэг нь 1 буюу Ганцхан саяыг хүртэж ХЭЗЭЭ Ч болохгүй. Үүнийг бүх улс төрчид АНХААРААРАЙ

Холбоотой мэдээ

Back to top button