НИЙГЭМ
Дулааны шугамын худагт хоёр настай хүү унасныг эсэн мэнд гаргажээ

ОБЕГ-ын хоногийн мэдээ:
Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин багийн гуравдугаар байранд дулааны шугам сүлжээний худагт бага насны хүүхэд унасан тухай дуудлагыг тавдугаар сарын 27-ны өдрийн 08:15 цагт иржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 08:19 цагт очиход М /2 настай, эрэгтэй/ дулааны шугам сүлжээний 3 метрийн гүнтэй худагт унасан байсныг найман минут ажиллан эсэн мэнд гаргаж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.