НИЙГЭМ

Замын-Үүдээс Улаанбаатар руу ачаа ачиж явсан автомашин шатжээ

Дорноговь аймгийн Сайншанд сумын IV дүгээр багийн авто замын зорчих хэсэгт ачааны автомашин дээрх ачаа шатаж байна гэсэн дуудлага тавдугаар сарын 30-ны 22:05 цагт Онцгой байдлын газарт бүртгэгджээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 22:14 цагт очиж Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-ийн “Волва” загварын том оврын ачааны автомашин дээрх 26 тонн ачаа шатаж байсныг хоёр цаг 30 минут ажиллаж унтраасан байна.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button