ДАТА: Ж.Батзандангийн ах Ж.Батчулуун ХААИС-ийн машиныг нутгийнхаа компанид 7.8 саяар даатгуулжээ

Хөдөө аж ахуйн их сургууль Практикал даатгал компанитай хоёр гэрээ байгуулжээ. Шилэн дансны нээлттэй мэдээллийн сангаас харвал, энэ оны дөрөвдүгээр сарын 14-нд Практикал даатгал компанийн Сүхбаатар аймаг дахь салбартай жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ, байгууллагын автотээврийн даатгалийн гэрээ байгуулжээ. Гэрээг задлан харвал,
- Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээг 12 сарын хугацаатай, 2 сая 336 мянга 70 төгрөгөөр байгуулжээ.
- Байгууллагын автотээврийн даатгалийн гэрээг 5 сая 722 мянга 160 төгрөгөөр байгуулсан байна.
Мөн Шилэн дансны мэдээллээс харвал, Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд 20, Байгууллагын автотээврийн даатгалд 19 тээврийн хэрэгсэл даатгуулжээ.
Даатгалын төлбөр болох 7 сая 783 мянган төгрөгийг дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Практикал даатгал ХХК руу шилжүүлснийг та дараах хүснэгтээс харж болно.

Хамгийн хачирхалтай нь Практикал даатгал компанийн Сүхбаатар аймаг дахь салбартай гэрээ хийжээ. Уг нь Улаанбаатар дахь салбартай гэрээ хийж, даатгуулж болно. Яахав учир мэдэх хүнд бол ойлгогдох байх. Тус хоёр гэрээг үзэглэсэн ХААИС-ийн Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирал, Ж.Батчулуун Сүхбаатар аймгийн харьяат бөгөөд Ж.Батзандангийн төрсөн ах юм.
Э.СИЙЛЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Батзандангийн ах болохоор болохгүй тийм ээ.
САЙН БАЙНА Ш ДЭЭ, ДААТГАЛАА ӨӨРӨӨ СОНГООД ДААТГУУЛАХ ЭРХ БИЙ, ДААТГАЛГҮЙ ЯВЖ БАЙГААД АВААР ОСОЛ ГАРГАВАЛ ДААТГУУЛААГҮЙ БАЙНА ГЭЭД БИЧЭЭД ЭХЭЛНЭ,
БҮХ БАЙГУЛЛАГА, ИРГЭН ДААТГАЛАА ХИЙЛГЭЖ БАЙВАЛ БОЛЗОШГҮЙ ОСОЛ АВААРЬ ГАРАХАД АМАР Ш ДЭЭ, зӨВ АЖИЛ ХИЙСЭН БАЙНА, АМЖИЛТ,,, ХУУЛИА Л ДАГАЦГААЯ.
СҮХБААТАР АЙМАГТ БАЙДАГ КОМПАНИТАЙ БАЙТУГАЙ САРАН БАЙДАГ КОМПАНИТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЖ БОЛНО. НЭГ МУУ 7 САЯ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ ТИЙМ ЧУХАЛ ЮМ УУ. ХӨӨРХИЙ �######�УУЛ.