ДЭЛХИЙ

Рэппер Lil Uzi Vert духан дээрх 24 сая долларын алмазаа авахуулжээ

Рэппер Lil Uzi Vert өнгөрсөн хоёрдугаар сард духан дээрээ 24 сая ам.долларын алмаз суулгуулсан билээ. Тэрбээр анх нэгдүгээр сарын 30-ны өдөр үнэт эдлэл урладаг загвар зохион бүтээгч Эллиот Элианттегээс эрдэнийн чулуу худалдаж авч байгаа талаар жиргэсэн юм. Тус эрдэнийн чулууг худалдаж авахын тулд 2017 оноос хойш төлбөрийг нь төлж эхэлсэн аж.

Анх түүний найз CEO Slow Инстаграм хуудсаараа дамжуулан тус алмазны үнийг 24 сая ам.доллар хэмээн мэдэгдэж байсан юм. Сүүлийн үед сошиал талбарууд дээр түүний шүтэн бишрэгчид духан дээрх үнэт алмаз алга болсныг анзаарч эхэлсэн аж. Lil Uzi-ийн найз охин Жатавиа Шакара Жонсон өөрийн инстаграм хуудас дээрээ оруулсан зураг дээрээс тэрбээр духан дээрх алмазаа авахуулсан нь мэдэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button