ЗТХЯ жилийн өмнө үүссэн хагарлыг БНХАУ-ын компани, ковид хоёр луу “чихлээ”

Улаанбаатараас Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудал чиглэлийн 32.2 км хурдны зам нэлээд том цуурсан зураг цацагдаж, олны анхаарлыг татаад байна. Сонирхолтой нь, тус зам ашиглалтад ороогүй байгаа. Машин битгий хэл хүний хөл хүрээгүй байхдаа ан цав үүсэн хагарсан явдал нь эрхгүй хачирхах сэдэв мөн юм.
Тус хурдны замыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барьсан бөгөөд гүйцэтгэгч компани нь ч хятадынх юм. Харин Монгол талаас гурван компани туслан гүйцэтгэгчээр орсон байдаг. Хурдны замын өртөг 402 тэрбум төгрөг.
Тэгвэл Зам тээврийн хөгжлийн яамны зүгээс дөнгөж сая уг асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Загдраднаа мэдээлэл өгөв.
Тэрбээр хурдны замын хагарал жилийн өмнө гарсан гэв. Тухайн үед нь засварлаад явсан ч энэ хүртэл улам томорч хагарсаар өдийг хүрсэн гэх утгаар тайлбар өгөв.
Мөн хариуцлагыг шууд яамнаас холдуулав. Товчоор:
- Асуудлыг Зам тээврийн хөгжлийн төв хариуцаж байгаа
- БНХАУ-ын туслан гүйцэтгэгч компани бүрэн хариуцлага хүлээнэ
- Цар тахал гээд хятад компани орж ирж чадахгүй байсан, одоо орж ирээд судалгаагаа хийж байна
- Засгийн газар ямар нэг хохирол амсахгүй гэсэн агуулгаар ярилаа.
Томоохон төслийн хэмжээнд цаг хугацаа зарж хийсэн, чухал ач холбогдол бүхий энэ хурдны зам ашиглалтад ч ороогүй байхдаа хагарсан явдалд явж, явж хариуцах эзэн олдохоо болих вий.
Б.Энх-Амгалан Зам тээврийн хөгжлийн сайд байхдаа улаан тууз хайчилж, гол дүр болж байлаа, эл хурдны зам дээр. Дараа нь Л.Халтар томилогдсон. Төрийн албаны залгамж халаагаараа Б.Энх-Амгалангийн хайчилсан туузны тасархай түүний ажлын өрөөнд "дэрвэлзэж” л байх учиртай. Даанч хариуцлага хүлээхгүй юм байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Xuleej avch baigaa geree xiij baigaa xyanalt tavij baigaa durakuudad xariutslaga tootsox eostoi
Enhamgalan tuunii turuuchiin said nartai holbootoi!!!
Зам тээврийн яамныхан болио новшнуудаа та нар хүлээж авсан явцын хян�##�тыг тавьж байсан улсын комисс нь ажиллаж авсан юм бгаа биз дээ сайд байсан Энх-амг�##�ан чинь хариуцлага хүлээдэггүйм үү
Өмнөд хөршид дээрхтэй адил case байна уу? Яаж шийдсэн бол?
Бат�##�гаат засварын хугацаанд гүйцэтгэгч хариуцлагаат бүрэн хүлээх нь тодорхой шүүдээ
Үүнээс хойш Хятадуудаар битгий зам бариулаарай, одоо яс махандаа тулт�##� ойлгосон биз. Японуудаар Нарны зам шиг зам бариулаарай..
Guitsetggch kompani xariutslagaa xuleex bxda . Zaxirluudn tsulaigd Nukhtd zalrdg blsn shde
Хүлээж авсан Комиссын хулгайчууд Хятад компаниас их авилга шаасан байх магдл�##�тай. АТГ ш�##�га, ажлаас хөөж �######�уул. Ийм чадваргүй юмнууд улсаа л хорлоно.
Та нар Хурцын Бадрах ойл компани орчихсоныг мэдэж байгаа штээ чадахгүй муу хулгайч нар аймхай Хүрэлсүх Оюун эрдэнэ Х�##�тар нарын хүлээж авсан ажил попчид босоо Ганбааг поп гээд байдаг өөрсдөө
дуу�####�ггүй дарханы зам одоо энэ хагарсан хурдны зам ман үед хийсэн юм бүхэн ийм байх юм