НИЙГЭМ

Манай улстай 10 орон хилээ нээлттэй байлгаж байна

УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг ямар ч төрлийн хөл хорио тогтоохгүй, халдвар авагсдын нас залуужиж байна, зарим аймгуудад вакцинжуулалтын явц асар удаан байна гэсэн агуулгаар мэдээлэл өглөө.

Харин улсын хил нээгдсэн гэгдсэн мэдээллийг сэтгүүлчид тодруулахад, өнөөдрийн байдлаар 10 орон манай улстай хилээ нээлттэй байлгаж буй талаар тайлбарлалаа.

Эдгээр 10 оронд:

  • Турк
  • Энэтхэг
  • Грек
  • Киргиз
  • Тайланд
  • Индонез
  • АНУ
  • Бразил
  • Эмират
  • Египет улсууд багтаж байна.

Харин бидний олноор зорчдог БНХАУ, БНСУ зэрэг улсууд хилээ нээгээгүй байгаа бөгөөд уг асуудлаар дипломат яриа хэлэлцээрүүд хийгдэж байгаа гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн
6 сар 2, 2021 19:34

Бурхан минь Энэрхэгээс л битгий хүн оруулаарай даа. Ард иргэдээ бодоорой доо. Энэтхэгт давхар мутаци хүртэл гарсан шүү дээ. Дорноговьд байгаа 70 энэтхэгээс лав л т�##� нь коронотой байсан. Одоо нуугаад хэлэхээ байчив уу эсвэл бүгд өвдөөд нцтаг буцаачив уу. Шинжилгээ өгсөн 6 хүний 1 нь короно тусаад байхад яагаад хилээ нээгээд байгаа юм бэ. Биднийг яах гээд байнаа.

иргэн
иргэн
6 сар 2, 2021 23:53

Энэтхэг Бразил Америк гээд ковидоор дэлхийд тэргүүлж байгаа улсууд хилээ Монголд нээнэ гэдэг чинь хамгийн аюултай

Холбоотой мэдээ

Back to top button