СПОРТ

“Poland open”-д С.Батцэцэг, О.Насанбурмаа, Э.Сумъяа нар барилдана

Чөлөөт бөхийн Польшийн нээлттэй тэмцээн энэ сарын 8-14-нд Польшийн Варшав хотод болно. “Poland open” тэмцээнд Монголын гурван бөх зодоглоно.

Тодруулбал, Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч З.Дүвчингийн удирдлагад эмэгтэйчүүдийн 68 кг-д Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг, ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, Гавьяат тамирчин О.Насанбурмаа, 53 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа нар барилдана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бөх
Бөх
6 сар 3, 2021 19:28

Батцэцэг Насанбурмаа 2 сайн барилдсан нь олимп явах юм уу хаашаа байна дасг�##�чуулагчидаа

Холбоотой мэдээ

Back to top button