Нийгмийн

Улаанбаатарт 22-24 градус дулаан

Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ:

Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар дулаарна.

         2021 оны 06 дугаар сарын 03-ны 20 цагаас 06 дугаар сарын 04-ний 20 цаг  хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:    

Хур тунадас: Төвийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.  

Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 1-6 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Туул голын хөндийгөөр 5-10 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 13-18 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө  Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 16-21 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 30-35 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button