НИЙГЭМ

Улсын дугаарын дуудлага худалдаагаар төвлөрсөн мөнгийг Хүүхдийн төлөө фондод шилжүүлнэ

“Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын дагуу автомашины улсын дугаарыг дуудлага худалдаанд оруулж, төвлөрсөн мөнгийг Хүүхдийн төлөө фондод байршуулахаар болсон билээ.

Тэгвэл хоёрдугаар сарын 15-ны өдрөөс хойш энэ шугамаар нийт 1 тэрбум 152 сая 600 мянган төгрөг төвлөрсөн байна. Үүнийг одоо тус Засгийн газрын тусгай санд шилжүүлэх үлджээ. Дуудлага худалдаанаас төвлөрсөн 1.1 тэрбум төгрөгийг хүүхдийн сайн сайхны төлөө болоод хүчирхийллийн эсрэг зарцуулагдана гэж АТҮТ-өөс мэдээлсэн байгаа юм.

Ташрамд, Ерөнхийлөгчийн санаачилга бүхий Хүүхдийн төлөө фонд нь ТББ хэлбэрээр оны өмнөхөн байгуулагдаж, хандивын теле тоглолт зохион байгуулж байв. Харин саяхан хуулийн хугацаандаа тус фонд Хүүхдийн төлөө тусгай сан болон байгуулагдаж, холбогдох журам нь боловсруулагдаж буй билээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button