М.Уранцэцэг ДАШТ-ээс дөрвөн медаль хүртсэн Монголын анхны жүдоч боллоо

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ өнөөдөр эхэлж, тэмцээний эхний өдөр Монголын гурван бөх барилдав.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдсан ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг хүрэл медалийн төлөө Косовагийн бөх, ДАШТ-ий хүрэл медальт Дистриа Красниктай барилдав. Эл барилдаанд өрсөлдөгчөөр гурван торгуулиар цэвэр яллаа.
Риогийн олимпод V байрт шалгарсан, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат тэрбээр М.Уранцэцэг 2013 онд ДАШТ-д түрүүлсэн Монголын анхны эмэгтэй жүдоч болж, 2017 онд мөнгө, 2019 онд хүрэл медаль хүртсэн юм.
31 настай тэрбээр ингэснээр ДАШТ-ээс дөрвөн медаль хүртсэн Монголын анхны жүдоч боллоо.
Сонирхуулахад, Гиннесийн дээд амжилт тогтоосон М.Уранцэцэгт Хөдөлмөрийн баатар цол олгохоор болсон билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Munadag tamirchin busguid bayrlalaa. Odoo gemtel saatlaas bolgoomjilj, beltgelee sain hiij baigaad olympoos altan medali avaadahval bolj bna. Amjilt Uragshaa.
За охин минь олимпоос л нэг юм зулгаана шүү. Амжилт хүсье