
Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч “Рио Тинто” группийн ТУЗ-д Австралийн уугуул иргэдийн асуудал хариуцсан сайд асан Бэн Вятт орохоор болсон байна.
Өнгөрөгч онд тус групп Австралид хайгуул хийх явцдаа 46 мянган жилийн түүхтэй соёлын өв бүхий агуйг дэлбэлж, том алдаа гаргасан. Үүнээс үүдэж нутгийн иргэдээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан юм. Уг асуудлаас болж, “Рио Тинто”-гийн Гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак хариуцлага хүлээн огцорсон билээ.
Г.САНСАРМАА
 
				








 
	             
	             
	             
	             
	             
	             
						



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.