ДЭЛХИЙ
		
	
	
Хүүхдэд тарихыг зөвшөөрсөн нь “Веросел” биш “Коронавак” вакцин

БНХАУ-ын Синовак болон Синофарм үйлдвэрүүд тус тусдаа коронавируст халдварын эсрэг вакцин үйлдвэрлэж буй. Харин Синовак үйлдвэрийн “Коронавак” вакциныг 3-17 насны хүүхдүүдэд тарихыг яаралтай горимоор зөвшөөрсөн байгаа юм.
Тус үйлдвэр эл насны хүүхдүүдэд вакцинаа туршиж, туршилтын нэг, хоёрдугаар шатаа дуусгажээ. Үр дүнд нь вакцин аюулгүй нь батлагдсан байна. Синовак үйлдвэрийн захирал Инь Вэйдун “Хүүхдүүдэд тарихыг яаралтай горимоор баталсан ч ямар нөхцөлд, хэдэн насны хүүхдүүдэд хийж эхлэх гэх мэтчилэн зохион байгуулалтын асуудал нь тодорхой болоогүй байгаа” гэх агуулгаар мэдэгдэл хийжээ.
Харин монголчуудад хийсэн Синофарм үйлдвэрийн “Веросел” вакцин нь дээрхээс тусдаа бөгөөд, хүүхдэд хэрэглэхийг зөвшөөрөөгүй байгаа юм.
Г.САНСАРМАА
 
				








 
	             
	             
	             
	             
	             
	             
						



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Синовакийн том хүний вакцин нь үзүүлэлт муу байсан байхад хүүхдийнхэд нь хүн итгэх үү ?
бизду нар минь гитад вакцин хүүхдүудэд хийвэл �##��##�цана. спутник эсвэл bionteh хийх хэрэгтэй
хухдэд гитад вакцин хийвэл хяд�##�цана шү
Энэ дэмиирээд байдаг хүмүүс вакцины т�##�аар юу мэддэгтэй хуц�##�даад байдаг сайн муу вакцин гээл ялгах юм энэ т�##�аар дэлхиид ч мэдэж буй хүн байхгүй тэгээд ч хүүхдэд вакцин хиинэ гээгүй байна