ДЭЛХИЙ

“Walmart” сүлжээ дэлгүүр Америк ажилчдадаа 740,000 гар утас тарааж өгнө

“Walmart” сүлжээ дэлгүүр энэ жилийн сүүл гэхэд 740,000 ажилчдадаа “Samsung” брэндийн гар утас тарааж өнгө гэдгээ мэдэгджээ. Тус сүлжээ дэлгүүр 1.6 сая Америк ажилчидтай бөгөөд тэдний тал гаруй хувь нь “Samsung Galaxy XCover Pro” ухаалаг утас хүлээн авах юм. “Walmart” үүнтэй холбоотой санхүүгийн мэдэгдэл гаргахаас татгалзсан боловч “Samsung” компанийн сайт дээр тус загварын утас 499.99 ам.долларын үнэтэй зарагдаж байгаа аж.

Гар утас хүлээн авсан хүмүүс ажлын цагаар зөвхөн ажилтай холбоотой апликейшн ашиглах боломжтой. “Walmart” мэдэгдэхдээ утсаар дамжуулан ажилчдын хувийн мэдээллийг харах боломжгүй байна гэжээ. Гэхдээ ажлын имэйл, татсан ажлын апликейшн, веб хөтчийн түүх гэх мэт зүйлсийг мэдэх боломжтой аж. Ажилчид “Me@Walmart” апликейшныг ашиглан өөрсдийн ээлжээ харах, чөлөө авах хүсэлт гаргах гэх мэт зүйл хийж болох юм.

“Walmart”-ийн удирдах зөвлөлийн гишүүд Дрю Холл, Келли Ромак нар хэлэхдээ “Байнга холбоотой байх нь бидний бизнесийн чухал нэг хэсэг. Өмнө нь бид харилцааны радио станц ашигладаг байсан ч зарим ажилчид хувийн станцгүй байдаг” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button