СПОРТ
Г.Ганхүү амлалтдаа хүрч, О.Мижиддоржийг нэг сая төгрөгөөр урамшуулна

Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг “Катар-2022” ДАШТ-ий урьдчилсан шатны хэсгийн сүүлийн тоглолтоо Киргизийн эсрэг хийж, 1:0-ээр хожсон.

Эл тоглолтын хожлын гоолыг 34 дэх минутад О.Мижиддорж оруулсан.

Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийг 1993 онд байгуулснаас хойшхи 100 дахь гоол болон бүртгэгдсэн юм.

Монголын хөлбөмбөгийн элч, “Шар айраг”-ийн Г.Ганхүү Монголын хөлбөмбөгийн 100 дахь гоолыг оруулсан тамирчинд нэг сая төгрөг өгөхөө амлаж байжээ. Улмаар дээрх амжилтын эзэн болсон О.Мижигддоржийг эх орондоо ирэхээр нь сая өгөхөө мэдэгдэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.