ДЭЛХИЙ
БИЧЛЭГ: Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон алгадуулжээ

Эммануэль Макрон Франц улсын зүүн өмнөд хэсэгт явж байхдаа нэгэн эрэгтэйд алгадуулсан байна. Сошиал талбарууд дээр явж буй бичлэгт Макрон Валенс хотын ойролцоо явж байгаа нь гарчээ. Тэрбээр дэмжигч нартайгаа уулзахаар ойрттол ногоон цамц өмссөн эрэгтэй “Макронизм сөнөтүгэй” гэж орилоод түүнийг хацар луу нь алгадсан байна. Тус хэргийн улмаас цагдаа нар хоёр хүн баривчилжээ.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.