УЛС ТӨР
Цар тахлын хуулийг сунгах асуудалд АН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авлаа
Өнөөдрийн /2021.06.24/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;”-ийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргав.
Гэвч уг хуулийн үйлчлэх хугацаа долдугаар сарын 1-нд дуусах учир УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өглөө.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.