УЛС ТӨР

Тангарагтай өдрийн ЗАХИАС

Өнөөдөр /2021.06.25/ 11.40 цагт У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөнө.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр энэ удаагийн Ерөнхийлөгч зургаан жил төрийн эрхийг барина гэдгээрээ онцлогтой. Төрийн бодлого тодорхойлж, ард түмний эв нэгдлийн хангах үүрэг хүлээсэн хүнд зургаан жил гэдэг багагүй хугацаа юм. Монгол Улс хэдийгээр парламентын засаглалтай ч Ерөнхийлөгчийн байр суурь төрийн бодлогод багагүй үүрэг гүйцэтгэдэг. Шинэ Ерөнхийлөгч хуучин Ерөнхийлөгчийн хийж дуусгаагүй ажлыг үргэлжлүүлж, хийх чадаагүйг нь эхлүүлэх хариуцлагатай хугацаа ирж  байна.

Хамгийн эхэнд “Оюутолгойн асуудал ба Рио-Тинто”-гийн ажил нэрлэгдэж байгаа. Х.Баттулга суудлаасаа буухдаа зориуд Рио-Тинтог дараагийн төрийн тэргүүнд захьсан утга дайсан. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид нэр дэвшсэн мөрийн хөтөлбөртөө Дубайн гэрээг цуцлах чиглэлээр УИХ, Засгийн газартай хамтран ажиллана гэдгээ яг таг тусгаж өгсөн. Мөн Оюутолгой төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд хатуу шаардлага тавьж, Монгол Улсын эрх ашгийг хангаж ажиллана гэж тусгасан билээ. Үнэхээр ирээдүй хойчийнхоо төлөө чөмгөө дундартал зүтгэхээр шийдсэн бол хамгийн түрүүнд Рио-Тинтотой ажиллаасай, шинэ Ерөнхийлөгч.

Ерөнхийлөгч Х.Баттулгын өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлсэн хамгийн том төсөл нь төмөр замын бүтээн байгуулалтын ажил. Эл дуусаагүй ажлыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх яалтчгүй үргэлжлүүлэн дуусгаж таарах нь. Хоёр жилийн өмнөөс эхэлсэн Үндэсний хэмжээний томоохон төслийн ажил үндсэндээ дуусах шатандаа ороод буй. Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсийг дэлхийн зах зээлд гаргахад том түлхэц болох Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг цааш үргэлжлүүлэх нь эдийн засагт хамгийн оновчтой бодлого болох юм.

Монголоор дайруулах хийн хоолойн төсөл хэрэгжсэнээр манайд жилд нэг тэрбумын ашиг  өгөх өгөөжтэй хэмээн тодорхойлоод буй. Иймд хийн хоолой барих төслийг хэрэгжүүлэхэд Ерөнхийлөгчийн гадаад бодлого, хамтын ажиллагаа нэн чухал. 20 жил яригдсан эл асуудлыг 2019 онд Х.Баттулга В.Путинтай уулзах үеэрээ сөхсөн. Үүнийг үргэлжлүүлэхийг хэвлэлд өгсөн ярилцлагадаа мөн дурдаж захина лээ.

Дорвитойхон гурвыг нэрлэхэд л ийм байна. Харин ойрын хугацаанд бол улс төрийн хэрүүл, зодоон, ковид, хөл хорионоос залхсан ядарсан иргэдийн хүсч байгаа зүйл нь ажилтай, орлоготойгоо л үлдэх. Тиймээс улс орныхоо сайн сайхан амьдралын төлөө чөмгөө дундартал  зүтгэх ч яахав. Хамгийн  гол нь нэг намын дарангуйлал тогтоочихгүйг анхаарвал сайшаалтай юм шүү, Ерөнхийлөгч өө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Дэлхийд гайхагдах баялагтай 70-80 сая м�##�тай, 3.4 саяхан хүн амтай энэ сайхан улс орноо сэтгэл байгаад хөгжүүлж ядах уул нь юу байхав дээ харжил байя даа ард түмэн чинь! Хамгийн гол нь дотоодын урвагч нартай хайр найргүй тэмцэж уул уурхайгаа Норвек улсын жишгээр авч явах хэрэгтэй байна эрхэм шинээр сонгогдсон ерөнхийлөгч өө!

Ahan - Duus Mafia
Ahan - Duus Mafia

Hentiin Nutgiin - Duu MAN - namiihan iim negen Mafia Ysej Baigaan Ene !!! !!! !!! Ahan- Duus Mafia - nariin " Mongol Uls Tur " gart shuud l orchloo !!! !!! !!!

Ahan - Duus - Mafia
Ahan - Duus - Mafia

Hentiin Nutgiin - Duu MAN - namiihan iim negen Mafia Ysej Baigaan Ene !!! !!! !!! Ahan- Duus Mafia - nariin Mongol Uls Tur gart shuud l orchloo shuu !!! !!! !!!

Холбоотой мэдээ

Back to top button