СПОРТ

“Евро-2020”: Португалын шигшээ аварга цолоо хамгаалж чадсангүй

Хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээний өрсөлдөөн улам ширүүссээр. Энэ удаа аваргын цомоо хамгаалан хүч сорьж буй Португалын шигшээ баг өнгөрсөн шөнө Бельгитэй өрсөлдөв.

“Евро-2020”-д Европын аваргын төдийгүй хөлбөмбөгийн спортын түүхэнд хэд хэдэн дээд амжилт тогтоогоод буй К.Роналду тэргүүтэй португалчууд дараагийн шатанд шалгарах эсэхийг спортын хорхойтнууд их сонирхож байв. Ерөнхийдөө энэ тоглолт дэлхийн шилдгүүдийн тулаан болсон. Тус тоглолтын ялагч нь тэд бус Бельгийн шигшээ байлаа.

42 дахь минутад зүүн жигүүрийн хамгаалагч Торган Азар гоол оруулсан. Энэ гоол хожлын гоол байлаа. Португалчууд тэнцүүлэх, илүү гарахын төлөө улам хүчтэй тэмцэж, ширүүн довтолсон ч амжилттай болгож чадсангүй. Тэд өрсөлдөгчийнхаа хаалга руу 23 удаа довтолжээ. Ингэснээр Криштиану Роналду тэргүүтэй португалчууд Европын аваргаас мултарлаа.

Мөн өнгөрсөн шөнө Нидерланд, Чехийн шигшээ өрсөлдлөө. Эл тоглолтод Чехийн шигшээгийн Томаш Холеш, Патрик Шик нар гоол оруулж, багаа хожилд хөтөллөө. Тэдний дараагийн учраа нь Данийн шигшээ баг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button