ДЭЛХИЙ

Эрдэмтэд хүний эд эсийг амьтан дээр ургуулжээ

Японы эрдэмтэд хүний эд эрхтнийг амьтан дээр ургуулж байгаа тухай “Asahi Shimbun” сонинд мэдээлжээ.

Үүнийг Токиогийн их сургуулийн Анагаахын шинжлэх ухааны хүрээлэнгийн судалгааны багийн ахлагч Хиромитсу Накаути болон Калифорнийн Стэнфордын их сургуулийн үүдэл эсийн судалгааны төвийн мэргэжилтнүүд нотолсон байна.

Амьтны үр хөврөл гарган авах судалгааны төвүүдэд хүний эд эс байгаа гэнэ. Түүний удирдаж буй багийнхан дараа нь амьтдын умайд шилжүүлэн суулгах зорилгоор амьтны үр хөврөлд хүний эсийг ургуулах зөвшөөрөл хүссэн байна. Хиромитсу Накаутигийн хэлснээр, амьтан дээр хүний эд эрхтэн ургуулах туршилт хийхийг Японы Засгийн газар зөвшөөрчээ.

Энэхүү судалгааны гол зорилго нь эмчилгээнд ашиглах боломжтой бүрэн хөгжсөн эд эрхтнийг ургуулахад амьтныг ашиглах юм. Хэрэв туршилт амжилттай болбол эрхтэн солих мэс засал хийлгэх шаардлагатай өвчтөнүүдийн хэрэгцээг ийм эрхтнүүдээр хангаж чадна гэж үзжээ.

С.ХОНГОРЗУЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button