УЛС ТӨР

ЧУУЛГАН: Цахилгаан, дулааны хөнгөлөлт, хүүхдийн 100 мянгыг он дуустал олгоно

УИХ-ын чуулганы хуралдаанаар Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 73.4 хувь нь дэмжсэнээр батлав.

Ийнхүү нэмэлт өөрчлөлтөөр цар тахлын эсрэг хуулийн хугацааг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл сунгаж, Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа байгуулах асуудлыг шийдвэрлэв.

Уг хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Хуулийн төсөл батлагдсанаар:

  • Эрүүл мэндийн салбарт 668 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт олгоно.
  • Айл өрхүүд, аж ахуйн нэгжүүдийн орлогыг дэмжих хүрээнд:
  • Хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахаар,
  • ААН, өрхийн цахилгаан дулаан, цэвэр, бохир ус, хог хаягдлын хураамжийг төрөөс төлөх шийдвэрээ 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахаар,
  • Сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар хөнгөлөх арга хэмжээг 2022 оны гуравдугаар сар хүртэл сунгахаар боллоо.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Иийшшшш хөөрхий минь бас яахуудээ болоодоо

Ш
Ш

Иргэдэд а өгөхгүй бол уначих төр юм л даа.мөнгө өгч иргэдийнхээ амыг тагладаг. Ундраад байгаа мөнгө дундраад ирвэл яах бол

Холбоотой мэдээ

Back to top button