Нийгмийн
ТОДРУУЛГА: Өчигдрийн мөндөрт айлуудын цонх цохиулж, хагарсан

Говьсүмбэр аймгийн Шивээ-говь суманд өчигдөр байгалийн гамшигт үзэгдэл болж, мөндөр орсон. Энэ үеэр машины цонх хагарч, таван давхар байрны гадна дулаалгад мөндөр цөмөрч, нүхний ором олноор гарсан аж.

Тус нутгийн иргэн Ж.Ганбаатараас тодруулбал “Өчигдрийн орсон мөндөрт миний машины урд, хойд цонх, хоёр толь хагарсан. Машин маань тэр чигтээ мөндөрт цохиулснаар хонхойж ором гарсан байна лээ. Ганц миний машин биш, гадаа байсан машинуудын ард, урд их шил нь хагарч, машин нь хонхойсон. Таван давхар байрнуудын хамгийн урд эгнээ байрны цонх хагарсан. Манайх хойд талынх нь байр байсан учир тийм ч олон айлын цонх хагараагүй” гэсэн юм.



Э.ҮҮРИЙНЦОЛМОН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.