ДЭЛХИЙ
Билл Косбигийн ялыг хүчингүй болгожээ

Америк комедиан Билл Косбигийн шоронгийн ялыг Пеннсилвани мужийн дээд шүүх хүчингүй болгосон байна. Тэрбээр сагсан бөмбөгийн тамирчин Андреа Констандыг хар тамхиар мансууруулан, хүчиндсэн хэргээр арван жилийн хорих ял сонссон.

Тэрбээр 1980-аад онд “The Cosby Show” нэртэй телевизийн шоу нэвтрүүлгээрээ олны танил болсон билээ. Косби Филадельфи мужийн шоронд хоёр гаруй жилийн турш хоригдож байгаа аж.
Шүүх хурлын 79 хуудас баримт дээр “Косбиг шийтгэх тогтоол, ялын тогтоолыг хүчингүй болгож түүнийг чөлөөлж байна” хэмээн бичжээ.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.