ОБЕГ серверийн төлбөрөө 55 хоног төлөөгүй учир “Eruul.gerege.mn” сайт хаагджээ

Өнөө өглөөнөөс эхлээд eruul.gerege.mn сайт “Систем тодорхойгүй хугацаанд ажиллахгүй” гэсэн мэдэгдлийг хэрэглэгчдэд үзүүлж буй юм. Тус сайтаар дамжуулж иргэд шинжилгээний хариугаа харж, вакцины гэрчилгээгээ татаж, PCR шинжилгээний цаг авдаг.
Мөн бусад холбогдох ковидын нөхцөл байдлын тоо мэдээг албаны хүмүүс өөрсдөө ч тус сайтаас авдаг байна. Тодруулбал, өнөөдрийн 11.00 цагийн ЭМЯ-ны мэдээллийн үеэр “Eruul.gerege.mn сайт ажиллахгүй болсон тул эдгэрсэн болон хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн нэрийг мэдээлэх боломжгүй байна” гэж яригдсан юм.
Тэгвэл тус сайтын хөгжүүлэлт дээр ажилладаг “Гэрэгэ Системс” ХХК нь НЭМГ-ын дарга Б.Бямбадоржид өчигдөр албан бичиг хүргүүлжээ. Үүндээ сайтыг өнгөрөгч оны арванхоёрдугаар сараас энэ оны дөрөвдүгээр сар хүртэл үнэ төлбөргүй хөгжүүлэн, ажилласан. Харин дөрөвдүгээр сараас гэрээ байгуулснаар ОБЕГ сар бүр ашиглалтын төлбөр төлөх үүрэг хүлээсэн талаар дурдсан байна.
Гэсэн ч ОБЕГ нэг удаа төлбөр төлсөн бөгөөд сүүлийн хоёр сарын ашиглалтын төлбөрөө өгөөгүй байна. Төлбөр төлөх хугацаа ийн 55 хоногоор хоцорсон учир “Гэрэгэ Системс” ХХК сайтаа түр зогсоохоос өөр аргагүй болжээ.

М.ТЭНГИС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
нүдний булай юума мөнгө төгрөгийг нь өгхөд яадаг бна
Монотоль site -ийг хаа. Шинээр төр site нээ.
Төрдөө арын ха�##�гаар тэнэг чадваргүй сагс тоглохоос өөр ацын мэдлэггүй юмнууд цуглуулаад байхаар ингээд захын нэг хувийн компанид боолгож байгаа юм. Энэ компанийг тендерт орох эрхийг тэр чигт нь хаа. Хувийн компаниар төрийн ажил хийлгээд өөрсдөө эргээд боолтонд орж байна. Хувийн компаний мэдэлд төрийн ажил явж ч байх шиг дүүрчихсэн юмаа.
Онигоо.
Хандив мандиваа яачаад бды
идээд уугаад шээгээд баачихсан