Нийгмийн

Хүүхдэд бус намд “үйлчилдэг” ГБХЗХГ “Есөн хүүхэд бэртсэн нь амжилт” хэмээн ТАВЛАВ

Энэ сарын 11-ний өдөр Архангай аймагт 11 настай унаач хүүхэд мориноос унаж, 50-100 метр газар чирэгдсэн. Хүүхдийн биеийн байдал хүнд, аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэх мэдээллийг өчигдөр хэвлэл мэдээллийнхэн ажлаа хийснээр олж мэдлээ.

Өөрөөр хэлбэл хэвлэлийнхэн ухаж төнхөж, ард урдаас нь сураглаагүй бол энэ ноцтой асуудал нууцлагдаад л өнгөрөх нь тодорхой байсан. Уг нь хүүхдийн төлөө ганц байгууллага болох Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хийх ёстой ажил л даа. Тэд энэ асуудлыг ил гаргаж ирээд, бидний анхааралд оруулж ирэх ёстой байлаа. “Хүүхэд ингэж бэртлээ, найр наадмаа боль, морин уралдаанаа зогсоо” гээд хэвлэлийнхнээс урьтаад орилоод гарч ирэх ёстой, аймаг бүрт төлөөллийн байгууллагатай энэ нүсэр байгууллага хаачив.

Бүр таг чиг. Ядаж хурдан морины уралдааныг зохион байгуулахгүй байх талаар ийш тийшээ бичиг сачиг явуулж, тэмцэж, хүүхдийн төлөө ажиллаж байгаа болов уу. Мэдээлэл байна уу гээд сайт, албан ёсны фэйж хуудас руу нь орж харлаа. Хурдан морины уралдааны талаар байтугай хүүхэд унаж, моринд чирэгдсэн үйл явдлын талаар ганц ч үг, үсэг алга.

Гэтэл өнөөдөр мөн л нийгмийн дуу хоолой болж явдаг сэтгүүлч, тухайлбал Ийгл телевизийнхэн Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт очиж, хэлтсийн дарга Х.Оюунтуяагаас хэдэн үг унагажээ. Харамсалтай нь тэр эмэгтэйтэй ярилцсан бичлэг, хэлж буй үг нь энэ байгууллага яаж завхарч, ялзарсныг илчлээд өглөө.

Х.Оюунтуяа гэх эмэгтэй ярихдаа “Өнгөрсөн 2020 оны баяр наадам гайхамшигтай сайхан болсон. Есөн хүүхэд л мориноос унаж бэртсэн. 30-40 хүүхэд унасан бол яах юм. Өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй цөөхөн хүүхэд унасан” гээд хээв нэг ярьж байна. Ямар их хатуу сэтгэлтэй хүүхдийн төлөө дарга вэ. Есөн хүүхэд бэртсэн нь гайхамшигтай амжилт гэж ярьж сууна. Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга гэж байдаг бол, энэ газартаа хяналт тавьдаг төр засаг гэж байдаг бол энэ хүмүүстээ хариуцлага тооцоорой.

Энэ байгууллага хүүхдэд үйлчилдэг үү, намдаа үйлчилдэг үү. Наадмаар хүүхэд хохирохын эсрэг ажилладаг уу. Наадам хийж, хүүхэд хохироохын төлөө ажилладаг уу Г.Батдорж дарга аа. Хүүхдийн аминаас үнэтэй соёл, хүүхдийн аминаас үнэтэй баяр наадам байхгүй. Ажлаа хийж чаддаггүй юм бол энэ байгууллагаа татан буулга. Татвар төлөгчдийн мөнгөнөөс цалинждаг, цэвдэг сэтгэлтэй, энэ мэт “хувалзнуудыг” ард түмэн тэжээх албагүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Irgen
Irgen
7 сар 1, 2021 13:46

Heden huuhed unagaaj, berteej alah baisan yum bol eshun huuhed l unasan gaihamshig tai saihan bolson gene bugs doloogch nar

Иргэн
Иргэн
7 сар 1, 2021 13:53

Ямар аймаар хатуу сэтгэлтэй дарга вэ эмэгтэй хүн мөн үү

Зочин
Зочин
7 сар 1, 2021 14:17

Яг бодит ямар ажил хийж байгаа байгууллага вэ худлаа л нэг ширээний цаана ком ширтсэн дуугарч ядсан ярвагнасан хүмүүс ш�##� дэмий ийм төсвийн мөнгө үрж байгаа газруудаа татан буулгаж болдоггүй юмуу

Зочин
Зочин
7 сар 1, 2021 14:23

Chadvargui setgelgui huvalzaa z##luulay. Tegvel jinheneesee gaihaltai ajil bolno shuu

Eooe
Eooe
7 сар 1, 2021 14:38

Төрөөр дүүрэн ийм хүмүүс, эр,эмгүй

Гэр
Гэр
7 сар 1, 2021 15:10

Угаасаа ямарч ажил хийдэггүй ийм байгууллагыг татан буулга!!! Эргүү тэнэг юмнуудыг ц�##�инжуулах ямар шаардлагатай юмб?

Зочин
Зочин
7 сар 1, 2021 15:30

ТИЙМ ИХ ДУРТАЙ ЮМ БОЛ ӨӨРСДӨӨ УНААД УРАЛДВАЛ ЯАСИЙН УЯАЧ НАРАААААА. ЯАГААД ЗААВАЛ ХҮҮХЭД ГЭЖ

Zochin
Zochin
7 сар 1, 2021 15:49

Ajlaas n hal

zochin
zochin
7 сар 1, 2021 17:52

Emegtei hun eregtei hunees iluu hargis baidag yum. Eregtei hun 2-3 huuhed unagaval emegtei hun 9-10 huuhed unagana. Aav huuhdee 1 algadana. Eej 10 algadna.

Зочин
Зочин
7 сар 4, 2021 13:58

BU.GSNII ZAVXAI LA.LAR EM!

Baby
Baby
7 сар 4, 2021 14:00

Ene muu xamuutai bu.gsni emiin darga gej haasha harsim bdgiin.novsh.

Зочин
Зочин
7 сар 4, 2021 14:01

Ajlaas n xalj xuuj z##luul!

Холбоотой мэдээ

Back to top button