Нийгмийн

Хүчирхийлэгчдийг үл тэвчихийн оронд, үг дуугүй суугаа эмэгтэй гишүүд “ичиг ичиг”

Хоёр ч удаа хүчингийн хэрэгт холбогдож, шүүхээс ял сонсоод байсан УИХ-ын гишүүн асан Д.Гантулга тухайн үедээ л нийгмийн ярих, шүүмжлэх сэдвүүдийн нэг болоод байсан. Амтай бүхэн түүний хүчирхийллийн кэйсийг ярьж, хатуу арга хэмжээ авах ёстой гэцгээж байв. Иргэдийн хатуу шүүмжлэл, байр суурийн өмнө тэрбээр эрхгүй хүчин мөхөстөж шийтгэлээ хүлээсэн билээ.

Түүнээс хойш иргэн Б.Сүндэръяа, УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой бэлгийн дарамт, хүчирхийллийн тухай ноцтой мэдэгдлийг хийсэн ч хэрэг өдгөө замхрах тийшээ хандсан гэхэд болно. Ц.Анандбазар нь хүчирхийллийн хэргийг өдгөө ч үгүйсгэсээр буй бөгөөд цагдаагийн байгууллагаас хэд хэд дуудуулсны дараа мэдүүлэг өгсөн аж. Түүний дараахан “МИАТ” ТӨХК-ийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүх ажилчдаа дарамталж зоддог, бэлгийн ёс бус үйлдэл хийдэг болох нь бичлэг болон ажилчдын мэдүүлгээр баримтжин шалгагдсан ч, прокуроос нэг зуун нэгж буюу 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулаад хэргийг хаасан.

Өөрөөр хэлбэл түүний бэйсболын цохиураар ажилчнаа зодсон хэргийг Зөрчлийн тухай хуулийн 5.3 дахь заалт буюу “Хүний биед хөнгөн хохирол учруулах” гэх үндэслэлээр 100.000 мянган төгрөгөөр торгохоор шийдсэн аж. 50 гаруй ажилчдаа хүчирхийлж, бэлгийн болоод бие сэтгэлийн дарамтыг удаа дараа, урт хугацаанд үйлдэж байсан С.Батсүх прокурортой тохиролцож, хэргээ хаалгасан тухай эх сурвалжууд мэдээлж буй.

Сүүлд л гэхэд УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат гишүүн унаж явсан автомашин дотроосоо гэргийгээ түлхэж, биед нь гэмтэл учруулсан. Эрхэм гишүүний хадам ээж охиныхоо хүчирхийлэлд өртсөн гэх хэргийн тухай цахим хуудастаа хуваалцсан нь хэргийг бүр ч лавшруулсан гэхэд болно. Хүчирхийллийн хэрэг цахимд өндрөө авч, сэтгүүлчид иргэд анхаараад эхлэхэд Ж.Мөнхбаттай холбоотой хэргийг задруулсан гэх шалтгаанаар цагдаагийн алба хаагчдад дотоод хяналт шалгалт явуулж эхэлсэн билээ.

ТӨГСГӨЛИЙН ОРОНД ДҮГНЭЛТ: Ард түмнийг төлөөлж, парламентад гарсан УИХ гишүүд угтаа үг, үйлдлээрээ иргэдэд үлгэр дуурайлал болох ёстой. Хамгийн эмгэнэлтэй нь, эмэгтэй гишүүд дээрх хүчирхийлэгчдийн ёс зүйн байж боломгүй алдаа, ичгүүргүй үйлдлийг харсаар байж, үг дуугүй хамт ажиллах, цаашлаад хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх ашиг, хүчирхийллийн кэйсд хүлцэнгүй байгаагаасаа ичих хэрэгтэй.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин-2
Зочин-2
7 сар 1, 2021 20:46

УИХ-ын 2 ч гишүүн хүчирхийлэгчээр эгнээгээ тэлж байх шив дээ. Энэ нь Анандбазар, Мөнхбат нар. Дараа нь хэн тодрох бол?

Холбоотой мэдээ

Back to top button