Нийгмийн

ШУУД: Ясны хорт хавдартай Намуу-Шийрий охинд тусламжийн гараа сунгаарай

Зургаан настай Намуу-Шийрий охинд туслах хандивын аянд нэгдээрэй. Тодруулбал, охины шинжилгээний бататгасан хариу маш ховор тохиолддог ясны хүнд хэлбэрийн хорт хавдар гэж оношилжээ. Шинжилгээний хариуг БНСУ-ын “Самсунг” эмнэлэгт илгээхэд эмчилгээний зардал 400 сая төгрөг болно гэдгийг аав ээжид нь мэдэгдсэн байна. Одоогийн байдлаар 100 гаруй сая төгрөгийг охины аав, ээж, ах, дүү хамаатан садан, найз нөхөд цуглуулжээ. Хавдар зүүн уушгиндаа үсэрхийлсэн, одоогоор зүүн мөрөнд нь түрж ургасан хавдар байгаа бөгөөд хавдрын эс маш хурдацтай задарч байгааг эмч нар анхааруулсан аж. Иймд охин долдугаар сардаа багтаж, БНСУ руу явах шаардлагатай байгаа аж.

ШУУД:

Охины аав цагдаа, ээж нь эмч юм байна. Иймд та бүхэн ясны хүнд зэргийн хорт хавдраар өвдсөн Гантөрийн Намуу-Шийрий охинд хандивын гараа сунгаарай.

  • Хандивын данс: Хаан банк 5084175965 Гантөр /аав/
  • Хас банк: 5002375970 Бүжмаа /ээж/
  • Холбоо барих утас :88107946, 88751084
No description available.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button