ДЭЛХИЙ

“World Wide Web”-ийн эх код 5.4 сая ам.доллароор зарагджээ

“World Wide Web”-ийн эх кодыг төлөөлсөн “Non-fungible token” буюу “NFT”-г өнгөрсөн лхагва гарагт дуудлага худалдаагаар орж 5.4 сая ам.доллароор зарагдсан байна. Дуудлага худалдаа алдарт “Sotheby’s”-д болсон аж. Тэрхүү “NFT”-г “World Wide Web”-ийн эх кодыг бичсэн Тим Бернерс-Ли зохиожээ. Бернерс-Ли 1989 онд “World Wide Web”-ийг зохиосон аж.

Тим Бернерс-Ли

“World Wide Web” нь интернетийн тусламжтай хандах боломжтой веб хуудаснуудын сүлжээ. Иймд энэ нь интернетээс ялгаатай юм. Интернет бол хоорондоо холбоотой компьютерүүдийн сүлжээ. Дуудлага худалдаагаар “World Wide Web” бус түүний эх кодыг агуулсан файлууд бүхий “NFT” зарагдсан юм.

“Sotheby’s”-ийн шинжлэх ухаан, нийтийн соёлыг хариуцсан тэргүүн Кассандра Хаттон хэлэхдээ хэлэхдээ “Энэхүү NFT-г эх кодыг бичсэн хүн нь зохиосон учир үнэ цэнэтэй болгож байгаа. Эдгээр шалтгааны улмаас эд зүйлс цуглуулдаг хүмүүс маш олон” хэмээжээ.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button