Нийгмийн

ТАНИЛЦ: УОК-т бэлнээр цугласан 4.5 тэрбумын хандив ба шадар сайд нарын ЗАРЛАГА

Манай улсад коронавирус бүртгэгдэж эхэлсэн цаг үеэс буюу 2020 оны эхнээс олон улсын байгууллагуудаас манай улсад төрөл, төрлийн зээл тусламжууд өгч эхэлсэн.

Тодруулбал, 2020 онд нийтдээ гадаад улсын засгийн газар болон олон улсын байгууллага нийлсэн 10 эх үүсвэрээс 740.5 сая ам.долларын зээл, тусламж авсан байдаг. Мөн Японы Засгийн газраас хоёр удаагийн тусламжаар 2 их наяд 73 тэрбум 400 сая төгрөг авсан. Түүнчлэн гэрээ хийгдсэн ч санхүүжилт дутуу хийгдсэн төсөл, хөтөлбөрүүд бий. Ингэхээр нийтдээ 1 их наяд 741 тэрбум 320 сая төгрөг манай улсад тусламжаар иржээ гэж ойлгож болох нь.

-УОК-Т 2020 ОНЫ ГУРАВДУГААР САРД ХАМГИЙН ИХ ХАНДИВ ЦУГЛАЖЭЭ-

Тэгвэл энэ удаад эх оронд минь халдвар тархлаа гэж өөрт байгаа боломждоо захирагдаж, улсдаа хандив өргөсөн жирийн иргэд, малчид, аж ахуй нэгжүүдээс илгээсэн хандив, тусламжийн мөнгө хэд, хэчнээн төгрөг цуглаж, түүнийг нь УОК эргээд юунд зарцуулсаныг та бүхэнд хүргэе.

УОК-оос коронавирусийн цар тахлын үед цугласан хандив, тусламжийн талаарх мэдээллийг Онцгой байдлын Ерөнхий газрын сайтад сар бүрээр тайлагнажээ.

Тэгвэл энд тайлагнасанаар бол 2020 оны хоёрдугаар сараас 2021 оны зургаадугаар сар хүртэл УОК-т  ард иргэд, аж ахуй нэгжүүдээс цугласан нийт бэлэн мөнгөний хандив 4.5 орчим тэрбум болжээ. Харин үүнээс зарцуулалт нь 3.8 орчим тэрбум гэж тайлагнажээ. Ингэхээр УОК-т цугласан хандиваас 700 саяас нэг тэрбум орчим төгрөг үлдээд байгаа бололтой. Энэ мөнгийг 2021 оны долдугаар сар буюу энэ сард зарцуулсан байж мэднэ.

Хүснэгтээс харахад 2020 оны гуравдугаар сард УОК-т хамгийн их хандив цугласан байх юм. Тодруулбал, хоёр тэрбум, 328 сая төгрөг цуглажээ. Тэгвэл зөвхөн энэ сард 50 саяас дээш төгрөг хандивласан хандивлагчдын мэдээллийг та бүхэн харж байна.

1.Ачит-Ихт- 100 сая

2.Хаан банк-100 сая

3.Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ажилчид -150 сая

4.Эрдэс баялгийн салбараас- 100 сая

5.Монголын банк санхүүгийн байгууллагын холбоо-100 сая

6.Петрочайна дачин тамсаг ХХК-С-174 сая

7.Хурд хамтлагийн тоглолтын орлого-285 сая

8.Хар тарвагатай ХК-С-50 сая

9.ӨМӨЗО Гэгээн тал ГХО ХХК-50 сая

КОВИД-19 ЦАР ТАХАЛТАЙ ХОЛБООТОЙ МӨНГӨН ХАНДИВ, ТУСЛАМЖИЙН ОРЛОГО, ЗАРЦУУЛАЛТЫН МЭДЭЭ

Бусад хандивлагчдын мэдээллийг хүснэгтээр та бүхэнд харуулж байна. Доорх линк рүү дарж орсноор хэдэн сард хэн хэн ямар хандив өгөөд, юунд зарцуулсныг дэлгэрэнгүй харах боломжтой юм.

Огноо Орлого Зарлага Холбоос
2020.02 32.6 сая линк
2020.03 2 тэрбум 328 сая 747 сая  линк
2020.04 772 сая  1 тэрбум 516 сая  линк
2020.05 80 сая 48 сая  линк
2020.06 61.5 сая    225 сая  линк
2020.07 220 сая  50 сая  линк
2020.08 5.6 сая 188сая линк
2020.09 15.5 сая    346 сая  линк
2020.10 190 мянга    32 сая  линк
2020.11 186 сая      0 линк
2020.12 188 сая     15.3 сая  линк
2021.02 398 сая      108 сая  линк
2021.03 7.3 сая  135 сая  линк
2021.04 3 сая    99.6 сая линк
2021.05 0 155 сая  линк
2021.06 900 мянга    175 сая  линк

Бид энэ талаар өмнө нь мэдээлж байв.

ЗЭЭЛ, ТУСЛАМЖУУД ХААЧИВ: Өмнөх Засгийн үед цар тахлын шугамаар авсан 2.7 их наядыг юунд зарцуулсан бэ

энд дарж үзнэ үү

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
26 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Содбаатар Амарсайхан хоёр бол энэ хандивыг идэх гэж л ажилласан

Эба
Эба

Пөөх ёстой санаанд оромгүй ийм их хандив цугларчихжээ. Аа тэгсэн хандив өгсөн хүмүүсийн дотор өчнөөн олон сайхан эрүүл саруул бусдыгаа бодсон энгийн иргэд зөндөө байна. Зарцуул�##�т нь ядарсан хүмүүст хүрч чадаж байна уу гэдгийг хэн мэдэх вэ.

зочин
зочин

Мөнгө нь сайхан цугларч зарцуулах эрх нь хэнд байгаа вэ??? Гэдгийг харах л хэрэгтэй хян�##�таа өшөө сайжруулах л хэрэгтэй

Уншигч
Уншигч

Тусламж тусламж гээд авсан хэдэн их наяд төгрөг чинь эргээд өр болж буухвий дээ

Зочин
Зочин

Энэ мөнгө цугларсан жагса�##�тыг хараачээ хөөрхөн юм бэ. Ёстой хөөрхөн сэтгэл ханх�##�сан ард түмэн шүү. Болдог хонь ч дансаар явуулахаар байсан байх...

Хандивлагч
Хандивлагч

Пөөх ёстой санаанд оромгүй ийм их хандив цугларчихжээ. Аа тэгсэн хандив өгсөн хүмүүсийн дотор өчнөөн олон сайхан эрүүл саруул бусдыгаа бодсон энгийн иргэд зөндөө байна. Зарцуул�##�т нь ядарсан хүмүүст хүрч чадаж байна уу гэдгийг хэн мэдэх вэ.

zochin
zochin

yamar ikh mungu tuglaavee yagaad ard tumendee vaccin hudaldaj avaagui yum be???????????????????????ееее?? tusuviin aldagdal nukhukh mungu bish shuu dee!!!!!!!!!!!!!!!!! ard irgediig ayuult takhalaas avar gej ugsun tsuglarsan khandiviin mungu hsuu dee 3 say irgendee yagaad vaccin hudaldaj avaagui ve???????????????????????KHurelsukhiin zasgiin gazar KHurelbaatar sangiin said nar bolon odoogiin zasgiin gazariin terguun Oyunerdene sangiin said Javkhlan naraa??????? 750 hun nas barj 150 mayngan hun haldvar avsan ta bukhen bolon MAKH NAM hariutslaga huleekh estoi ard irgeded hukhun olgobor ug !!!!!!!!adguusnaas dor ard tumen gej baikhgui m#ldaa hurtel vaccin taridag handiv tuslamjiin vaccind naidaj hamag MONGOLOO ayult takhald nervuullee ta nar VBACCIN -D YAGAAD MUNGU SUULGAAGUI YUM BE???????? TURIIN DEER OLGOI TOILGOITOI HUMUUS ZALARSAN BNA KHARTS ARDIIN UGIIG SONSOJ BAI TA NAR

Ккккк
Ккккк

Энхтувшин элчин болоход зарцуулав

Ганаа
Ганаа

Гадна дотны тусламж хандивыг засаглаж байгаа МАНыхан шун�##�тан шүлсээ савируулж дотроо хувааж идэцгээсэн хэн 1н рүү чихэхгүй дангаараа хариуцлага хүлээж төлцгөө!!!!! бузаруудаа.Амьсг�##�ын аппарат мэтийн тоног төхөөрмж огт аваагүйн бишүү %хүмүүс гадаадад байгаа Монголчууд бэлэглэж байгаа шүү тэрийг нь зориул�##�танд нь ашиглаарай ухв�##� зөндөө буүар хэрэг гарна да

Mongol hogiin humuus boljee
Mongol hogiin humuus boljee

Avilgachdiin huuhduud ni avgai nar ni tansag amidraad ed nar arai denduu bnaa, biznesgui l bol avilgachidiig hashraah heregtei

Энхтүвшин
Энхтүвшин

Бүгдийг Улсын төлөө зарцуулсан. Сохор зоос ч аваагүй.

MCS yuch handivlaagui yumaadaa
MCS yuch handivlaagui yumaadaa

MCS hediig handivlav?

amraa
amraa

Ийм ил байгаа хандив тусламжийг идэж ууна ч гэж юу байхав дээ бас

Zochin
Zochin

Sarangerels asuuu.Covid bxgui shaxuu bxd xamag xandiviig ur dungui xyanaltgui bxdn zalgichijeeee

zovrelioptor
zovrelioptor

I really like your writing style, excellent info, regards for putting up :D. "Kennedy cooked the soup that Johnson had to eat." by Konrad Adenauer.

Cialis
Cialis

cialis directions

viagra ireland
viagra ireland

Amoxicillin Side Effect

buying cialis generic
buying cialis generic

Discount Generic Isotretinoin

Stromectol
Stromectol

free sample cialis

Lasix
Lasix

buy apcalis oral jelly billig

Viagra
Viagra

Viagra Generic Very Very Cheap

Priligy
Priligy

Doxycycline Online Buy

deltasone
deltasone

Cialis Durata Erezione

hydroxychloroquine for sale
hydroxychloroquine for sale

Viagra Next Day Delivery Calgary

cialis professional
cialis professional

Comprar Viagra Original

plaquenil buy
plaquenil buy

viagra farmacia similares

Холбоотой мэдээ

Back to top button