Монгол улсын Засгийн газар, АХБ, Дэлхийн банкны санхүүжилттэй "Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 4, 4+" төслийн хүрээнд СХД-н жишиг нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарт бодитой ахиц дэвшил гаргах зорилгоор тус эмнэлгийн тусламж үйлчилгээний байдалд Олон нийтийн онооны картын аргыг ашиглан үнэлгээ хийж, үнэлгээний үр дүнд үндэслэн эмнэлгийн тусламж үйлчилгээг төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт шинжилгээ хийх ажилд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх ажлыг хийсэн юм. Энэ ажлын үр дүнг дараах видеоны үзээрэй.