Нийгмийн
ТОДРУУЛГА: Эрдэнэбүрэн суманд болсон гамшигт үзэгдлийн хохирлыг тогтоохоор ажиллаж байна

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт орших “Гангын нуур” сэтэрч байгалийн гамшигт үзэгдэл болжээ. Тухайн нуур нь Цамбагарав хайрханы өвөрт оршдог юм.
Бид тус аймгийн онцгой байдлын газрын орлогч дарга Г.Нэргүйгээс тодруулга мэдээлэл авлаа.
Тэрбээр “Байгалийн гамшигт үзэгдэл болсон газартай ойролцоо айл байгаагүй. Ганц нэг айлын хаваржаа, өвөлжөө байдаг юм билээ. Гамшигт үзэгдлийн улмаас орон нутгийн зам эвдэрч хаагдан, 2 автомашинтай 11 хүн боогдсон байсан. Тэдгээрт тусламж үзүүлсэн. Одоогийн байдлаар хохирлыг эцэслэн тогтоогоогүй байгаа. Тогтоохоор ажиллаж байгаа. Ойрын өдрүүдэд бороо орж байгаа. Үүнээс үүдэн нуурын түвшин нэмэгдэж, сэтэрсэн байх” гэсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.