ТОДРУУЛГА: Э.Цэндбаатарын тоглолтын шүүлтийн гомдлын хариу гарсан гэдэг худал мэдээлэл

ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга, Азийн наадмын аварга, Гавьяат тамирчин Э.Цэндбаатар “Токио-2020” олимпын наадмын медалийн төлөөх тоглолтод ОХУ-ын боксчин Альберт Батыргазиевтай өрсөлдөн, эргэлзээтэй шүүлтийн улмаас ялагдсан.

Э.Цэндбаатар гурван үеийн турш илүүрхэн тоглосон ч Кубийн шүүгч бага оноо өгсөн нь ялалтад нөлөөлсөн. Хэрвээ манай тамирчин ялсан бол мөнгөн медалийн төлөө Кубийн тамирчинтай өрсөлдөх байсан юм.
Монголын баг Э.Цэндбаатарын тоглолтыг шүүлтийг шударга бус болсон гэж үзэн, гомдол гаргаад байгаа билээ.

“Э.Цэндбаатарын гомдлын хариу гарсан. Ялалт байгуулсан. Медалиа эргүүлэн авлаа” гэх мэдээлэл цахим орчинд цацагдаад байгаа билээ.
Энэ талаар Монголын боксын холбооноос тодруулахад “Одоогоор ямар нэгэн хариу гараагүй байна. Цахим орчинд цацагдсан мэдээлэл худал. Мэдээж сайхан мэдээ гараасай, манай гомдлыг хүлээж аваасай гэж хүсэж байна” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сонсголонгүй мэдээ байна. Дүн гарт�##� эерэг баймаар байна
Ямар хариу гарах нь ойлгомжтой.Олон улсын боксын холбоо мэдээж шүүгчийнхээ шийдвэрийг хамга�##�на.