Нийгмийн
“WTI”, “Brent” газрын тосны үнэ буурчээ

Өнгөрсөн долдугаар сарын 05-ны өдөр “Brent” маркийн газрын тосны үнэ өсөж 77.16 ам.долларт хүрээд байсан. Энэ нь энэ оны хамгийн оргил үнэ байсан бөгөөд долдугаар сарын 19-ний өдөр 68,62 ам.доллар болж унаад байсан юм. Харин энэ төрлийн газрын тосны үнэ өнөөдрийн байдлаар баррель тутамдаа 70.57 ам.доллар болж өмнөх өдрөөс буурсан үзүүлэлтийг харуулж байна.

Тэгвэл уг төрлийн газрын тосны үнэ үүнээс хойш богино хугацаанд буурах төлөв ажиглагдаж байгаа ч эргээд үнэ өсөх хандлагатай байна. Харин “WTI” маркийн газрын тос ханшийн хувьд зөрүүтэй буюу 68.48 ам.доллар байгаа юм.

Олборлож буй нийт газрын тосны 84 хувийг эрчим хүчний түүхий эд, үлдэх 16 хувийг химийн үйлдвэрийн түүхий эд болгон хэрэглэдэг байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.